Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн урилгаар Азийн Олимпын Зөвлөлийн Дэд Ерөнхийлөгч, Азийн Холимог Тулааны Холбооны Ерөнхийлөгч Гордон Танг Монгол Улсад айлчилж байна.
Гордон Танг нь БНХАУ-ын серфингийн спортын тамирчин байсан бөгөөд Азийн холимог тулааны спортыг хөгжүүлэх, олон улсын түвшинд өргөжүүлэх, Азийн наадмын хөтөлбөрт багтаах чиглэлээр идэвхтэй ажиллаж буй спортын зүтгэлтэн юм.
Түүнчлэн тэрбээр 2031 онд Камбож Улсад зохион байгуулагдах Азийн залуучуудын наадмыг хариуцсан Азийн Олимпын Зөвлөлийн Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Уулзалтын үеэр талууд холимог тулааны спортыг Монгол Улсад хөгжүүлэх, и-спорт болон оюуны спортын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, Азийн спортын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.
Энэ үеэр Азийн спортын хөгжил болон олимпын хөдөлгөөнд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн ноён Гордон Тангт МҮОХ-ны “Алтан Од” одонг гардууллаа.
Уулзалтад МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болон МҮОХ-ны дэргэдэх салбар комиссуудын дарга нар, тэр дундаа шинээр байгуулагдсан И-спорт, холимог тулаан болон оюуны спортын комиссын төлөөлөл оролцлоо.