Энэ сарын 6-нд Канадын Викториягаас Торонто чиглэлд хөөрөх байсан онгоцонд хүүхэд суудлын бүсээ зүүхээс татгалзсаны улмаас тус нислэг цуцлагдсан.
Үүний улмаас олон нийтийн дунд онгоцонд хүүхэд зорчих аюулгүй байдлын дүрэм, журмын талаар маргаан өрнөв.
Тухайн нислэгийн авиа компанийн зүгээс "Хүүхэд суудал дээрээ суухгүй зогсож, суудлын бүсээ зүүхгүй байсан" гэх тайлбар өгчээ.
Онгоц шөнө дунд хөөрөх ёстой байсан ч дээрх шалтгааны улмаас цагаасаа оройтож, нислэгийн зурвас хаагдсан аж. Улмаар бүх зорчигчийг дараагийн өдрийн нислэгт дахин бүртгэх шаардлагатай болжээ.
Үүний дараа олон нийтийн дунд маргаан өрнөж эхэлсэн. Тухайлбал зарим нь хүүхдийн аюулгүй байдал нэгдүгээрт учир зөв шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бол өөр хэсэг нь нэг хүүхдээс болж бүх хүн хохирох ёсгүй, тус гэр бүлийг буулгаж болох байсан хэмээж байна.
Мөн зарим хүмүүс "Эцэг эхчүүд хүүхдэдээ хэт зөөлөн хандвал ийм зүйл болдог" хэмээн шүүмжлэв.
2012 онд JetBlue компанийн нислэгийн үеэр хөлгийн багийнхны зааврыг дагаж, биелүүлээгүй гэсэн шалтгаанаар нэгэн гэр бүлийг онгоцноос буулгаж байв.
2018 онд мөн АНУ-ын Чикаго-Атланта чиглэлийн нислэгийн өмнө аав охин хоёрыг буулгаж байжээ.
Эх сурвалж: ВВС