Манай улс энэ оны эхний хагас жилд 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 10.4 тэрбум ам.доллар, импорт 6.1 тэрбум ам.доллар болж, тэнцэл 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
2015-2025 онд 720 мянган суудлын автомашин, 210 мянган ачааны автомашин, 15 мянга гаруй нийтийн тээврийн моторт хэрэгсэл импортолсон байв. Харин 2026 оны эхний хагас жилийн байдлаар 43 мянган суудлын автомашин, 10 мянган ачааны автомашин, 615 ширхэг нийтийн тээврийн моторт хэрэгсэл импортолжээ.
Япон Улсаас импортолсон барааны 76.3 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 5.7 хувийг ачааны автомашин тус тус эзэлж байна. Нийт импорт бараа өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар буюу 588.1 сая ам.доллароор тус тус өссөн байна.

Эх сурвалж: ҮСХ