Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн сайд сайд, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаач нартай өнөөдөр (2026.08.11) уулзлаа.
Тэрбээр “Хурал болоход цөөн хоног үлдлээ. “Хөх бүс”-д гол хурал, хэлэлцээр болно. Энэ бүсийг НҮБ-ын харуул хамгаалалтад авахаас өмнө, хяналт шалгалт чангараагүй байгаа үед нийгмийн гол бүлгүүдийг оролцуулж бэлтгэл хэрхэн хангагдсан, ямар ажлууд хийж амжуулав, хурал эхлэхэд бэлэн үү гэдэг чиглэлээр уулзаж байна.
Өнөөдөр шинжлэх ухаан байгууллагын судлаач, эрдэмтдэд цаг гарган хурлын ерөнхий мэдээлэл өгч, тэдний байр суурь, судалгааны ажилтай танилцана. Мөн Байгаль орчны үе үеийн сайд нартай уулзаж, мэдээлэл өгч, тэдний санал хүсэлтийг сонсоно.
Өнөөдрөөс дотоодын харуул хамгаалалт хурал болох байруудыг хяналтдаа авч байна. Ингэснээр хэн дуртай нь нэвтрэх боломжгүй болж байгаа.
Бүртгэл бол хурал дуустал нээлттэй. Бүртгүүлээгүй эрдэмтэн, судлаач “Хөх бүс”-д нэвтрэх боломжгүй. Заавар, зөвлөгөө вэбсайтад бий. Үл ойлголцлоос болж бүртгэл үүсэхгүй байх, цуцлагдах асуудал гарч байна. Олон хүний бүртгэл тул янз бүрийн асуудал гарч байна. Манай иргэд имэйлээ шалгадаггүй юм байна, овог нэрээ буруу бичдэг, хянадаггүй юм байна. Үүнээс болоод бүртгэл буцах асуудал үүсдэг. Би илтгэлээ тавина гээд бэлдэж байтал танд бүртгэл алга гэдэг асуудал үүсвэл уучлаарай гээд буцаахаас аргагүй. Үүнийг Монгол Улс биш НҮБ-ын ажилтнууд хянаж, бүртгэлийг тулгах тул таны хэн байх хамаагүй.
Бүртгэлгүй л бол цэнхэр бүсэд нэвтрэх боломжгүй гэдгийг би уулзсан хүн бүрдээ хэлж байгаа. Манайхан наадмын урилга өгдөг шиг л бодоод байдаг. Надад урилга ирэх байлгүй гэх хүлээлттэй. Тийм биш, энэ бол өөрийн дүрэм, журамтай олон улсын бага хурал” гэв.