БНХАУ-ын иргэн Ванг Зуанг 37 настай. Түүний туйлын хүсэл эхнэртэй болж гэр бүл болох ч итгэлээ алджээ. Тэр хос зуучлан танилцуулах агентлагийн сурталчилгааг харж холбогдов. Зуучлалын агентлаг түүнд ирээдүйгүй харилцаанд олон жилийг зарцуулах хэрэггүй гээд даруу төлөв, нөхөртөө бүхнээ зориулах бүсгүй танилцуулахыг санал болгов.
“Гуйжоугийн охидын зуучлал хямд, гэрийн ажилд сайн, гэр бүл нь ядуу учир гэрлээд чамаас холдохгүй” гэж зуучлагч хэлжээ. Иймд Ванг Гуйжоу мужийн Гуйянг хот руу хосоо олохоор явж, тэр нийт найман бүсгүйтэй сохор болзоо хийжээ.
Өмнө нь гэр бүл зохиож байгаагүй, хүүхэдгүй, дүү бүсгүйтэй танилцахыг хүсэлтэй түүнд сүүлийн уулзсан бүсгүй ихэд таалагджээ. Тэд нийт 4-5 удаа уулзахдаа арван минут л зарцуулсан байна. Хэдэн өдрийн дараа сүүлийн бүсгүйг сонгохоор болж 300 мянган юань зуучлалын төлбөрт төлөв.

Тэдний амьдрал эхэлсэн шигээ хурдан өндөрлөжээ. Учир нь түүний эхнэрийн хэлсэн зүйлс бүгд худал байв. Гэрлэсэн бүсгүй нь гурван удаа гэр бүл зохиосон, гурван хүүхэдтэй, хүнд хэлбэрийн бэлгийн замын халдварт өвчинтэй, асар их зээлтэй байсныг мэджээ.
2024-2025 онд БНХАУ-д хос зуучлах агентлагтай холбоотой залилан 1500 гаруй бүртгэгдсэн байна.
Өрх бүр ганц хүүхэдтэй байх хууль, шийдвэрээс үүдэн удам залгах эрэгтэй хүүхэд төрүүлэх хандлага нэмэгдсэн. Уг шийдвэрийг 2016 онд цуцалсан ч хүйсийн харьцаа аль хэдийн өндөр ялгаанд очжээ. Одоогоор БНХАУ-ын хүн амын тоог эрэгтэй хүйс давамгайлдаг.
Эрэгтэй хүн амын тоо эмэгтэйчүүдээс 30 саяар илүү байдаг нөхцөл байдал Ванг шиг эрчүүдийг сонголтгүй үлдээжээ. "Хүйсийн харьцаа тогтворгүй тул сүйт бүсгүй олох бэрхшээлтэй. Манай хотод эрэгтэй хүнд тавигддаг стандарт асар өндөр. Машин, байшинтай, гэр бүл нь бизнестэй байх ёстой зэрэг олон шаардлага байна” гэж Ванг хэлэв.
Хос зуучлах агентлаг шинээр гарч ирсэн ч сүүлийн жилүүдэд эрэлт нь нэмэгджээ. Тэд амьдралынхаа хамтрагчийг хайж буй ганцаардсан эрчүүдийг байгаа болгодог байна.
2024-2025 онд БНХАУ-д хос зуучлах агентлагтай холбоотой залилан 1500 гаруй бүртгэгдсэн байна. Караоке, шөнийн цэнгээний газрын зөөгч охидыг өгөөш болгон 128 залуусыг залилсан хэрэг гарч нийт 2.5 сая юань буюу 371 мянган ам.долларын хохирлыг учруулсан байна.
Эх сурвалж: BBC