Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь шинэ Суурин төлөөлөгчөөр Жон Жүхёнь Жонг томилогдон, ажлаа хүлээн авлаа.
Жонг АХБ-ны Монгол Улс дахь үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг удирдан чиглүүлэхийн зэрэгцээ 2025–2028 онд АХБ-наас Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах юм. Энэхүү түншлэлийн стратегийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт, хүртээмжтэй өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжинэ.
Жонг нь 17 гаруй жилийн мэргэжлийн туршлагатай бөгөөд үүний 9 жил нь АХБ-нд ажиллахдаа хамгийн сүүлд АХБ-ны Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллаж, байгууллагын стратегийн тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд зөвлөгөө, дэмжлэг үзүүлж байв. Үүний өмнө тэрээр АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газарт хөдөө аж ахуйн бизнесийн салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг удирдаж байсан бөгөөд Монгол дахь төслүүдийг мөн хариуцан ажиллаж байжээ.
Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Жонг нь Харвардын Бизнесийн Сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
АХБ-нд ажиллаж эхлэхээсээ өмнө Жонг Нью-Йорк болон Сөүл хотуудад Маккинзи энд Компани (McKinsey & Company) компанид менежментийн зөвлөхөөр, мөн Пномпень хотноо НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөрт төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.

Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Жонг нь Харвардын Бизнесийн Сургуулиас Бизнесийн удирдлагын магистрын зэрэг, Харвардын Кеннедигийн Сургуулиас Олон улсын хөгжлийн чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг, Стэнфордын Их Сургуулиас Эдийн засгийн бакалаврын зэрэг тус тус эзэмшсэн. Тэрээр мөн Мэргэшсэн санхүүгийн шинжээч (CFA) зэрэгтэй.
Монгол Улс 1991 онд АХБ-нд гишүүнээр элсэн орсон. Өнөөдрийн байдлаар АХБ Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжих зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад нийт 4.99 тэрбум ам.долларын санхүүжилт батлаад байна.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай өсөлтийг дэмжин ажилладаг олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм. Нарийн төвөгтэй сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа АХБ нь ард иргэдийн амьдралыг сайжруулж, чанартай дэд бүтцийг бий болгож, эх дэлхийгээ хамгаалах санхүүгийн шинэлэг арга хэрэгсэл, стратегийн түншлэлийг ашигладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 50 нь тухайн бүс нутагт оршдог.
Эх сурвалж: Азийн хөгжлийн банк