“Макс Групп” харилцагч, ханган нийлүүлэгчдэдээ зориулан худалдан авалтын үйл ажиллагааг илүү нээлттэй, шуурхай, хялбар болгох үүднээс Худалдан авалтын портал сайтаа шинэчиллээ.
Та https://supplier.maxgroup.mn/ цахим хуудаст хандан системд бүртгүүлснээр “Макс Групп”-ийн зарлаж буй худалдан авалт, сонгон шалгаруулалтад ижил тэгш нөхцөлтэйгөөр, түргэн шуурхай оролцох боломжтой юм.
Системийн давуу талууд:
- Нэг бүртгэлээр хамтран ажиллах боломж: Системд нэг удаа бүртгүүлээд нээлттэй бүх тендер болон хамтран ажиллах саналуудад шууд оролцоно.
- Төхөөрөмж үл хамааран удирдах: Компьютер болон гар утаснаасаа хэзээ ч, хаанаас ч бүртгэлээ шинэчилж, удирдах боломжтой.
- Мэдээллийг цаг тухай бүрд авах: Зарлагдаж буй тендерийн мэдээллийг цаг алдалгүй хүлээн авна.
- Харилцан холбоотой цахим систем: Сонгон шалгаруулалтын үр дүн, мэдэгдлийг цахимаар авч, шаардлагатай тохиолдолд санал болон тодруулгыг хялбархан илгээнэ.

Ил тод, шударга, нээлттэй зарчим:
- Шударга үнэлгээ: Худалдан авалтыг батлагдсан үнэлгээний журам, шалгуурын дагуу хараат бусаар үнэлнэ.
- Ижил тэгш оролцоо: Шаардлага хангасан бүх аж ахуйн нэгж, хувь хүнд адил тэгш боломж олгоно.
- ЖДҮ, орон нутгийг дэмжих: ЖДҮ, гарааны бизнес болон орон нутгийн ханган нийлүүлэгчдийг бодлогоор дэмжиж ажиллана.
- Урт хугацааны хамтын ажиллагаа: Найдвартай ханган нийлүүлэгчидтэй урт хугацааны тогтвортой партнершипийг эрхэмлэнэ.
Хэрхэн бүртгүүлэх вэ?
- Алхам 1: supplier.maxgroup.mn цахим системд байгууллага эсвэл хувь хүнээр бүртгүүлнэ.
- Алхам 2: Шаардлагатай мэдээлэл, баримт бичгээ нэг удаа оруулж баталгаажуулна.
- Алхам 3: Нэг бүртгэлээр "Макс Групп"-ийн бүх нээлттэй тендерт оролцох боломжтой болно.
Веб сайт: https://supplier.maxgroup.mn/