Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаан 2026 оны наймдугаар сарын 6-ны өдөр эхэлж, өчигдөр /2026.08.11/ дууслаа. Нийслэлийн өмчит аж ахуйн нэгж, өвөлжилтийн бэлтгэл болон нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх бусад асуудлыг хэлэлцэн, холбогдох тогтоолын төслийг дэмжжээ.
Хуралдаанаар нийслэлийн өмчит 18 аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2025 оны санхүүгийн тайлангийн цэвэр ашгаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хувь, хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцсэн. Тус аж ахуйн нэгжүүд 2025 онд нийт 18.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд цэвэр ашгийн 20 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

Мөн нийслэлийн өмчит зарим аж ахуйн нэгжийг нэгтгэх, бүтцийн давхардлыг арилгах, захиргааны зардлыг бууруулах, шаардлагатай тохиолдолд хөрөнгийн зах зээлийн зарчмаар IPO хийх боломжийг судлах санал гаргасан байна. Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ашгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх хувь хэмжээг цаашид тодорхой журмаар зохицуулах, ашигтай ажилласан байгууллага болон менежментийн үр дүнг харгалзан урамшууллын тогтолцоог бий болгох нь зүйтэй гэсэн байр суурийг төлөөлөгчид илэрхийлжээ.
Түүнчлэн нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэх, нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, орон сууцыг нийслэлийн өмчөөс хасаж иргэдэд шилжүүлэх, барилга байгууламжийг шилжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах, нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг татан буулгах тухай асуудлыг тус тус хэлэлцэн, дэмжлээ.
НИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг хааж, НИТХ-ын дарга Д.Ихбаяр нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах чиглэл өгсөн.

Тэрбээр, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шахмал түлшний нөөц, тээвэрлэлт, борлуулалтыг тасалдалгүй зохион байгуулах, иргэдийг түлшний хомсдолгүй өвөлжүүлэх, хийн халаалтад шилжсэн айл өрхийн хийн зуухны ашиглалтад тавих хяналтыг сайжруулах шаардлагатай гээд өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөгөө, тооцоо судалгаанд үндэслэн эрчимжүүлэхийг үүрэг болгосон.
Мөн төр, захиргааны байгууллагуудаас гаргаж буй бодлого, шийдвэрийн талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй, ойлгомжтой хүргэж, хэрэгжилтийг хангахын зэрэгцээ ус, дулаан хангамж, инженерийн байгууламж болон иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй гэв.
2026-2027 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан төрийн болон хувийн хэвшлийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажлын гүйцэтгэл, бэлэн байдлыг газар дээр нь шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөхийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг өгчээ.
Эх сурвалж: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал