Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Ээлжит VIII хурал өнөөдөр (2026.08.10) үргэлжилсэн. Хурлын асуулт, хариултын үеэр НИТХ-ын төлөөлөгч Н.Мандуул “Сэлбэ 20 минутын хотын хэрэгжиж буй газар нутаг болох Чингэлтэй,Сүхбаатар дүүргийн иргэдэд газрын албанаас үнэлгээ хийж, зөвшилцсөн ажил хийгдсэн. Гэвч “Гэрээ зурж, үнэлгээ хийчхээд мөнгө нь шилжиж орж ирэхгүй байна” гэсэн гомдлууд ирж байна. Энэ талаар тайлбар хийнэ үү” гэсэн асуулт тавилаа.
Төлөөлөгчийн асуултад Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар “Сэлбэ хотыг байгуулахын тулд 158 га газар 2250 нэгж талбарыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Нийт талбараас чөлөөлөөгүй үлдсэн 78 нэгжийг чөлөөлөхийн тулд төсөөллийн үнэлгээгээр 43 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж үзэж байна.
Иргэнтэй зөвшилцөж гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор захирамж гарч нөхөн олговрыг шилжүүлэхээр шийдвэрлэгдсэн. Иргэн нөхөн олговор авснаас хойш газраа чөлөөлөх 14 хоногийн хугацаа өгнө. Үүний дараа гэрээ, дүгнэлт актаа үйлдсэнээр үлдэгдэл мөнгийг шилжүүлнэ” гэсэн хариу тайлбар өгсөн.