Монголын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг “NIPPON LIFE CUP 2026” олон улсын тоглолтод Японы шигшээ багийг 67:65-аар хожсон билээ. Харин хоёр баг өнөөдөр 17:00 цагт Японы Сага мужийн SAGA Arena-д дахин талбайд гарах гэж байна.
Сонирхуулахад, ФИБА-гийн чансаагаар Япон 22 дугаарт, Монгол 108 дугаарт эрэмбэлэгдэж байсан тул Монголын ялалтыг Японы хэвлэлүүд болон олон улсын спортын мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.

Японы багийн хувьд “NIPPON LIFE CUP 2026” нь ирэх олон улсын тэмцээнүүд, тэр дундаа 2027 оны ФИБА-гийн ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны тоглолтуудад бэлтгэх чухал боломж болж байна.
Монголын багийн хувьд ч Японы шигшээ багтай дараалсан хоёр тоглолт хийх нь өндөр түвшний өрсөлдөөнд өөрсдийн боломж, тоглолтын системээ шалгах томоохон сорилт болж байна.
Монголын шигшээ баг өнөөдөр Японы талбайд хоёр дахь тоглолтоо хийх бөгөөд энэ удаагийн тоглолт нь өчигдрийн ялалтаас үл хамааран шинэ тоглолт, шинэ оноогоор эхэлнэ.
Бид тэмцээний явцын болон үр дүнгийн мэдээллийг тун удахгүй хүргэх болно.