АҮЭБЯ-наас шатахууны нийлүүлэлт, түгээлт, дараалалтай холбоотой асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Энэ сард ОХУ-ын Роснефть компаниас 49.5 мянган тонн, бусад нийлүүлэгчдээс 12.5 мянга, БНХАУ-аас 6000 тонн буюу нийт 60 мянган тонн АИ92 автобензин худалдан авах захиалга хүргүүлсэн.
Сүүлийн хоёр хоногт 84 вагон буюу 5050 тонн АИ92 автобензин орж иржээ. Агуулахад буусан шатахууныг шатахуун түгээх станцууд руу түгээх ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.
Дизель түлшний нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байна. Улсын хэмжээнд 20 гаруй хоногийн үлдэгдэл нөөцтэй байгаа мэдээлэл байгаа аж. Хадлангийн үеэр дизель түлш тасрахгүй гэв.
Аялал жуулчлалын байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийг харгалзаж үзэн аялал жуулчлалын гол маршрутын дагуух ШТС-уудад шатахуун түгээх ажлыг хийж байна.
Шуурхай штабын хурлаар 50 мянган төгрөгт олгож буй шатахууныг 100 мянга болгох асуудлыг хэлэлцсэн байна. 50 мянгаар хязгаарлаж байгаа нь аль болох олон хүнд шатахуун хүргэхийн тулд авч буй арга хэмжээ гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй гэв.
Ибаримт дээр суурилсан мэдээллээс үзэхэд нийт үйлчлүүлэгчийн 60 орчим хувь нь 50 мянгаар шатахуун аваад ахин өөр колонк дээр дугаарлаж, шатахуун авч байгаа аж.