АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байдены түрүү булчирхайн хорт хавдар биеийнх нь бусад хэсэгт тархаж, түүнд өвдөлт өгч байгаа талаар түүний хүү Хантер Байден BBC-д өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Хантер Байден ярилцлагадаа эцгийнхээ эрүүл мэндийн байдлын талаар дэлгэрэнгүй ярьсан бөгөөд хорт хавдар нь даамжирч, өвдөлт мэдрэх болсон гэж хэлсэн байна.
Жо Байденд 2025 оны тавдугаар сард түрүү булчирхайн хорт хавдар оношлогдсон бөгөөд тухайн үед хавдар нь ясанд нь тархсан буюу үсэрхийлсэн болохыг түүний ажлын алба мэдээлж байсан юм.

Түрүү булчирхайн хорт хавдар нь эрэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог өвчний нэг бөгөөд хавдар бусад эрхтэн, тэр дундаа ясанд тархсан тохиолдолд эмчилгээ илүү төвөгтэй болдог.
Жо Байден 2021-2025 онд АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр ажилласан ба 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр нас, эрүүл мэндийн асуудал нь улс төрийн гол сэдвүүдийн нэг болж байв.
Эх сурвалж: BBC