Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Монгол банк, Арилжааны банкнуудтай хамтран газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барих, өргөтгөх, шинэчлэх төсөлд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Зээлийн хүүгийн есөн хувийг төр хариуцаж, үлдсэн зургаан хувийг ААН өөрөө хариуцах юм.
Хөнгөлөлттэй зээлд 21 аж ахуйн нэгжийн газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барих, өргөтгөх нийт 26 төслийг дэмжихээр шийдвэрлэжээ. Төслийн хүрээнд нийт 299,725м³ багтаамж бүхий газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барьж, өргөтгөхөд 365.0 тэрбум төгрөг шаардлагатай байна.
Улаанбаатар хотод барьж буй “Сан Петролиум” ХХК-ийн барилгын ажилтай танилцлаа. Агуулахын барилгын ажлын гүйцэтгэл 85-90 хувьтай байгаа бөгөөд 10 тэрбум төгрөгийн санхүүжилтыг төслөөс авсан гэв.

"Шунхлай” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд 98,000 м³ багтаамжтай Монголын хамгийн том газрын тосны бүтээгдэхүүн агуулах сав барьж байгаа юм. Төслийн гүйцэтгэл 40 хувь, барилгын гүйцэтгэл 25 хувьтай байна. Төслийн хүрээнд тус бүр нь 14,000 м³ нэрлэсэн багтаамжтай, нийт долоон ширхэг босоо ган сав барих юм.

Газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барих, өргөтгөх, шинэчлэх төсөлд 7 агуулахыг шинээр барьж, 16 агуулахыг өргөтгөхөөр төлөвлөжээ.
Шинээр барих төслүүдийн нийт хадгалах хүчин чадал 137,600 м³, хөрөнгө оруулалтын хэмжээ 194.413 тэрбум төгрөг.
Өргөтгөлийн төслүүдийн нийт хадгалах хүчин чадал 118,125 м³, хөрөнгө оруулалтын хэмжээ 118.547 тэрбум төгрөг байна.
Байршлын хувьд Улаанбаатар хотод 13, Өмнөговь аймагт дөрөв, Дархан-Уул аймагт хоёр, Баян-Өлгий аймагт хоёр, Орхон, Ховд аймагт тус бүр нэг агуулах барихаар төлөвлөжээ.