Косовогийн парламентын хуралдааны үеэр улс төрийн хурцадмал байдал дээд цэгтээ хүрч, сөрөг хүчний гишүүн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Албин Курти руу өндөг шидсэн байна.
Уг үйл явдал наймдугаар сарын 8-ны бямба гарагт Косовогийн парламентын шинэ бүрэлдэхүүнийг байгуулахтай холбоотой хуралдааны үеэр болжээ. Сөрөг хүчний Косовогийн Ирээдүйн төлөөх холбоо /Alliance for the Future of Kosovo/ намын парламентын гишүүн Тиме Кадрижай цүнхнээсээ хэд хэдэн өндөг гарган Куртигийн зүг шидсэн байна. Түүнийг парламентын ажилтнууд болон хамгаалалтын албаныхан зогсоож, танхимаас гаргажээ.
Үүний дараа парламентын хуралдааныг түр завсарлуулсан байна. Шидсэн өндөг нь Куртиг оносон эсэх нь тодорхойгүй байгаа ч болсон үйл явдлын бичлэг олон нийтийн сүлжээнд тарж, олны анхаарлыг татжээ.

Өндөг шидэх болсон шалтгаан нь улс төрийн гацаатай холбоотой. Курти парламентын өмнө үг хэлэхдээ шинэ ерөнхийлөгчийг сонгох асуудлаар улс төрийн намуудын хооронд зөвшилцөлд хүрээгүй байгаа тул нэмэлт хугацаа олгохыг хүссэн байна. Тэрбээр ингэснээр дахин сонгууль явуулахаас зайлсхийх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Косовогийн парламент 120 суудалтай бөгөөд ерөнхийлөгчийг сонгоход 61 гишүүний дэмжлэг шаардлагатай. Куртигийн тэргүүлдэг Vetëvendosje нам зургаадугаар сарын 7-нд болсон ээлжит бус парламентын сонгуулиар хамгийн олон суудал авсан ч дангаараа шаардлагатай олонх буюу 61 суудалд хүрээгүй байна. Тус нам 53 орчим суудал авсан тул бусад намуудтай тохиролцох шаардлагатай болжээ.
Ийнхүү парламент шинэ төрийн тэргүүнийг сонгох болон дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх асуудлаар мухардалд орсон нь улс төрийн намуудын хоорондын зөрчлийг улам хурцатгаж байна. Хэрэв улс төрийн зөвшилцөлд хүрч чадахгүй бол Косовод дахин парламентын сонгууль явуулах нөхцөл үүсэх эрсдэлтэй байгаа юм.
Эх сурвалж: BBC