Манай улсын төмөр замын салбарын хүний нөөцийн хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд стратегийн ач холбогдол бүхий төмөр замууд ашиглалтад орж, цаашид хил дамнасан болон шинэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эрчимжинэ.
Энэ хэрээр дэлхийн түвшний мэдлэг, ур чадвартай инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлагатай. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр (2026.08.08) БНХАУ-ын Бээжингийн Зам, харилцааны их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудтай уулзав.
Төмөр замын салбарын хүний нөөцийн бодлого, залуу мэргэжилтнүүдэд нээж буй боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал сэтгэгдлээ илэрхийллээ.
Энэ салбарт 18 мянга орчим хүн ажиллаж байна.
Тэрээр Монгол Улсад төмөр замын салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ой, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулагдсаны 77 жил, “Монголын төмөр зам” ТӨХК байгуулагдсаны 18 жил, “Тавантолгой төмөр зам” ХХК байгуулагдсаны 8 жилийн ойн баярын мэндийг ирээдүйн төмөр замчдад хүргэв. Тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай шалгарсан оюутнуудад баяр хүргэлээ.
ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭ 2019 ОНООС ХОЙШ ХОЁР ДАХИН ТЭЛЖЭЭ
Төмөр замын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги зэрэг стратегийн ач холбогдол бүхий төмөр замууд ашиглалтад орсон. Төмөр замын сүлжээ 2019 онтой харьцуулахад хоёр дахин өргөжлөө. Үүнийг дагаад экспорт, импорт болон дамжин өнгөрөх ачаа тээвэр нэмэгдэж, салбарын хүний нөөцийн хэрэгцээ ч нэмэгджээ.
Энэ салбарт 18 мянга орчим хүн ажиллаж байгаа ч цаашид хэрэгжих томоохон бүтээн байгуулалт, өсөн нэмэгдэж буй тээврийн эрэлтийг хангахын тулд өндөр ур чадвартай инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүдийг олноор бэлтгэх шаардлагатай.
Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын хоёр дахь хилийн гарц болох Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, нийслэл хотын төвөөр тээвэрлэж буй аюултай ачааг хотын гадуур нэвтрүүлэх зорилготой Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын ажил эрчимтэй үргэлжилж байна.
Эдгээр зам ашиглалтад орсноор уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэн, аюултай ачаа тээврийг нийслэлийн төвөөр тээвэрлэхгүй байх нөхцөл бүрдэнэ.
Энэхүү салбарын боловсон хүчнийг бэлтгэх зорилго, зорилтын хүрээнд Зам, тээврийн яам, Төмөр замын газар болон БНХАУ-ын Бээжингийн Зам, харилцааны их сургуультай хамтран “Монгол-Хятадын төмөр замын салбарын боловсон хүчин бэлтгэх хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.
Төмөр зам, тээврийн чиглэлээр БНХАУ-д тэргүүлэх их сургуулиудын нэг болох Бээжингийн Зам, харилцааны их сургуульд монгол залуусыг суралцуулах боломж бүрдүүлж байгаа нь салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг Б.Дэлгэрсайхан сайд онцоллоо.
2026 онд тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 29 оюутантай “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Тавантолгой төмөр зам” ХХК хамтран гэрээ байгуулжээ. Оюутнуудыг сургуулиа төгссөний дараа тухайн байгууллагуудад тодорхой хугацаанд тогтвор суурьшилтай ажиллуулах, эзэмшсэн мэдлэг, ур чадвараа эх орондоо хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Оюутнууд сурлагын өндөр амжилт үзүүлж, шаардлага хангавал БНХАУ-ын Засгийн газрын бүрэн тэтгэлэгт хамрагдах боломжтой.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан оюутнуудад хандаж, гадаад улсад суралцах хугацаандаа зөвхөн мэргэжлийн мэдлэг эзэмшихээс гадна эх орныхоо нэрийг өндөрт өргөх хариуцлага хүлээж байгааг захилаа. Тэрээр, “Та бүхэн зөвхөн өөрийгөө бус, Монгол Улсаа төлөөлж явна. Хариуцлагатай, сахилга баттай, сайн суралцаж ирээрэй” хэмээн захиж, БНХАУ-д суралцах хугацаандаа тухайн улсын хууль тогтоомж, сургуулийн дүрэм журмыг чанд мөрдөж, ёс зүйтэй, хариуцлагатай, үлгэр жишээ оюутан байхыг уриаллаа.
Мөн төмөр замын салбарын ирээдүйн мэргэжилтнүүдэд хятад хэлний мэдлэгээ тогтмол дээшлүүлэхийг зөвлөж, хэлний мэдлэг нь зөвхөн их сургуулиа амжилттай төгсөх төдийгүй цаашид олон улсын түвшинд ажиллах мэргэжилтэн болоход чухал суурь болохыг тэмдэглэв.
Зам, тээврийн яамнаас цаашид тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын суралцах үйл явцад анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ирээдүйн төмөр замчдад сурлагын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, эзэмшсэн мэдлэг, ур чадвараа эх орныхоо хөгжилд зориулахыг уриаллаа.