Эрдэс түүхий эдийн үнэ өсөхөд гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгддэгийг бид мэднэ. Харин үнэ буурахад яагаад хөрөнгө оруулалт удаан хугацаанд сэргэж чаддаггүй вэ? Энэ асуултад манай шинэ судалгаа хариулт өглөө.
Чанартай судалгаа хийж, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэхийн зэрэгцээ бодлого боловсруулахад хувь нэмэр оруулах зорилго маань амжилттай үргэлжилсээр байна.
Энэ удаа Монголбанканд хамт ажилласан, өдгөө Голомт банкны Ерөнхий эдийн засагч Ж.Армантай хамтран бичсэн “Asymmetric Effects of Commodity Prices on Foreign Direct Investment in a Commodity-Exporting Economy” сэдэвт судалгааны өгүүлэл Японы Japan External Trade Organization (JETRO)-ийн харьяа Institute of Developing Economies (IDE-JETRO)-ийн эрхлэн гаргадаг, олон улсын хөндлөнгийн хянан магадалгаатай The Developing Economies сэтгүүлд хэвлэгдлээ.
Хөрөнгө оруулагчид зөвхөн түүхий эдийн үнийг бус, макро эдийн засгийн тогтвортой байдлыг өндөр ач холбогдолтой гэж үздэг нь харагдсан.
Энэхүү судалгааны ажил Ж.Арманы Австралийн Үндэсний их сургуульд магистрын зэрэг хамгаалахдаа бичсэн судалгааны эссэнээс эхлэлтэй. Үүний дараа онолын үндэслэл, эмпирик шинжилгээ, бодлогын тайлбаруудыг улам баяжуулж, 1.5 жилийн турш хянан магадалгаа, засвар, сайжруулалтын олон үе шатыг давсны үр дүнд ийнхүү хэвлэгдлээ.
Энэ хугацаанд ирүүлсэн санал, шүүмж бүрийг нягт нямбай судалж, судалгааг чанарын өндөр түвшинд боловсруулсан Ж.Арманд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Судалгаанаас гарсан хамгийн чухал дүгнэлт юу байв?
Монгол Улсын эдийн засаг эрдэс түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийн мөчлөгөөс ихээхэн хамааралтай гэдгийг бид бүгд мэднэ. Харин энэ мөчлөг гадаадын шууд хөрөнгө оруулалтад яг хэрхэн нөлөөлдөг вэ? гэсэн асуултад энэхүү судалгаа хариулт өгсөн.
Хамгийн сонирхолтой бөгөөд бодлогын хувьд хамгийн чухал үр дүн нь эрдэс түүхий эдийн үнийн өсөлт, бууралтын нөлөө тэгш бус байдаг гэсэн дүгнэлт юм.
Түүхий эдийн үнэ өсөхөд гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгддэг. Гэхдээ энэ нь богино хугацааны, түр зуурын нөлөө байдаг. Харин үнэ буурахад нөхцөл байдал огт өөрөөр өрнөдөг. Хөрөнгө оруулагчдын эрсдэлийн үнэлгээ өсөж, шинэ хөрөнгө оруулалтын шийдвэрүүд хойшилж, зарим төсөл бүр зогсох эрсдэлтэй болдог. Үүний нөлөөгөөр гадаадын шууд хөрөнгө оруулалт удаан хугацаанд буурсан хэвээр үлдэх магадлал өндөр байдаг.
Өөрөөр хэлбэл, түүхий эдийн үнийн өсөлтийн эерэг нөлөө түр зуурынх бол, үнийн бууралтын сөрөг нөлөө урт хугацаанд үргэлжилдэг. Судалгаанаас мөн хөрөнгө оруулагчид зөвхөн түүхий эдийн үнийг бус, макро эдийн засгийн тогтвортой байдлыг өндөр ач холбогдолтой гэж үздэг нь харагдсан.
Тогтвортой эдийн засгийн өсөлт хөрөнгө оруулалтыг татдаг бол инфляц, ханшийн савлагаа, улсын өрийн өсөлт нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн үнэлгээг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг сааруулдаг байна.
Энэ нь бодлогын хувьд ямар ач холбогдолтой вэ?
Энэхүү судалгааны үр дүн Монголын сүүлийн хорь гаруй жилийн эдийн засгийн хөгжлийн бодит туршлагатай нийцэж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж, мөн саарч байсан үеүүд нь дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн өсөлт, бууралтын мөчлөгтэй ихээхэн давхцаж ирсэн нь энэхүү судалгааны үр дүнтэй нийцэж байгаа юм.
Энэ нь эрдэс түүхий эдийн үнийн өөрчлөлт зөвхөн экспортын орлогыг бус, хөрөнгө оруулагчдын шийдвэрээр дамжин Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалыг ч хүчтэй тодорхойлдог болохыг харуулж байна.
Нөгөө талаас, өнөөдөр зэс болон газрын ховор элемент зэрэг стратегийн эрдэс түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ өсөх хандлагатай байгаа нь Монгол Улс дараагийн томоохон уул уурхайн төслүүдээ эдийн засгийн эргэлтэд цаг алдалгүй оруулж чадвал гадаадын шууд хөрөнгө оруулалт татах шинэ боломж бүрдэж байгааг илтгэж байна.
Ийм боломжийг ашиглахын тулд тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой бодлогын орчин, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах институцийн чадавх онцгой чухал юм. Үүний зэрэгцээ энэхүү судалгаа бас нэгэн чухал бодлогын сургамжийг өгч байна.
Байгалийн баялагтай байх нь өөрөө тогтвортой хөгжлийн баталгаа биш.
Эрдэс түүхий эдийн үнэ буурахад Монгол Улсын гадаад валютын хоёр гол эх үүсвэр болох экспортын орлого болон гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал зэрэг агших эрсдэл үүсдэг. Иймээс гадаад шокын үед эдийн засгийн дархлааг бэхжүүлэх, гадаад валютын албан нөөцийг хангалттай түвшинд хадгалах нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах чухал нөхцөл болохыг энэхүү судалгаа сануулж байна.
Иймд түүхий эдийн үнийн өсөлтийн үед төсөв, санхүүгийн нөөцөө бүрдүүлж, тогтворжуулалтын болон баялгийн сангуудыг бэхжүүлэх, инфляц, ханш, улсын өрийг тогтвортой түвшинд удирдах, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах ил тод, тогтвортой бодлогын орчныг бүрдүүлэх, урт хугацаанд эдийн засгаа төрөлжүүлж, уул уурхайн мөчлөгөөс хэт хамаарлыг бууруулах нь Монгол Улсын тогтвортой өсөлтийн үндэс хэвээр байна.
Эцэст нь, энэхүү судалгаа нэг энгийн боловч чухал санааг дахин сануулж байна. Байгалийн баялагтай байх нь өөрөө тогтвортой хөгжлийн баталгаа биш. Харин хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлж, бодлогын тогтвортой байдлаа хамгаалж чадсан улс орнууд л баялгаа тогтвортой өсөлт, урт хугацааны хөгжил болгон хувиргаж чаддаг билээ.