Засгийн газар хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд "Шунхлай” ХХК 100.000 м3 хамгийн том шатахуун хадгалах сав, агуулах барьж байгаа талаар албаныхан мэдээлж байна.
АҮЭБЯам, Монголбанк, арилжааны банкуудтай хамтран газрын тосны бүтээгдэхүүн агуулах шинээр барих, өргөтгөх, шинэчлэх төслүүдэд 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд "Шунхлай" ХХК, "Сан Петролиум" ХХК хамрагдан 114 мянган м/куб багтаамжтай шатахуун агуулах сав шинээр барьж байна. Үүнд шаардлагатай нийт 161 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг арилжааны банкнаас авчээ.
"Шунхлай" ХХК нь СХД-ийн 21-р хороонд 98 мянган м.куб багтаамжтай агуулах сав барьж байгаа бол "Сан Петролиум" нь мөн тус дүүргийн 20-р хороонд 16 мянган м.куб агуулах барьж байгаагаас 8000м.куб-ыг нь өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байна.
Дэлгэрэнгүйг дараах мэдээллээс хүлээн авна уу.