Энэ сарын 7-ны өдөр EWC 2026 тэмцээний нээлттэй сонгон шалгаруулалтын шат албан ёсоор эхэллээ. Энэхүү шатанд нийт 64 баг өрсөлдөж байна.
Тэдгээрийн нэг нь BC.Game баг юм. Тус багийн бүрэлдэхүүнд Senzu, Mzinho, s1mple зэрэг алдартай тоглогчид бий. BC.Game эхний тоглолтоо оройн 18:00 цагийн орчимд Украины BASEMENT BOYS (#81) багийн эсрэг хийж, 2:1 харьцаатайгаар буулган авлаа. Энэ тоглолтод Senzu 1.45 рейтинг үзүүлэн багаа тэргүүлсэн юм.
Удалгүй тэд 20:50 цагаас Оросын 1WIN (#50) багтай ганц хожигдлоор хасагдах шатны эрхийн төлөө тоглож, 2:0 харьцаатай ялалт байгууллаа. Энэхүү цувралд BC.Game-ийн бүх тоглогч жигд өндөр түвшний тоглолт үзүүлсэн.
Senzu дахин багаа манлайлан, 1.55 рейтинг, 32 kill – 16 death гэсэн гайхалтай үзүүлэлттэй тоглолоо. Мөн Америкийн streamer, мэргэжлийн CS-ийн тоглогч байсан 'fl0m' өөрийн шууд дамжуулалтын үеэр "Одоогийн байдлаар Senzu бараг ямар ч сервер дээрх хамгийн шилдэг тоглогч байж магадгүй." хэмээн онцолсон байна.
BC.Game-ийн дараагийн өрсөлдөгч одоогоор тодроогүй байгаа ч тэдний ээлжит тоглолт энэ сарын 9-ний ням гарагт 17:00 цагаас эхэлнэ.