Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийн дагуу Төв аймгийн Сэргэлэн суманд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулж, холбогдох байгууллагууд хамтран ажиллалаа. Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх арга хэмжээ авч байна.
Монгол Улсын Засгийн газраас 2026 онд соёлын зориулалтаар гадаад улсад гаргах идлэг шонхор шувууны тоо хэмжээг тогтоосон бөгөөд хяналт, шалгалтын үйл ажиллагааг байгаль хамгаалал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зарчмын хүрээнд зохион байгуулав.
Идлэг шонхор шувуу барих нь дур мэдэн, хяналтгүй явагддаг үйл ажиллагаа биш. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, батлагдсан гэрээ, тогтоосон тоо хэмжээ, хугацаа, нутаг дэвсгэрийн хүрээнд хэрэгжинэ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, аймаг, сумын байгаль орчны байгууллага, Байгаль орчны улсын байцаагч, Байгаль хамгаалагч, Экологийн цагдаагийн алба болон иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл иргэдийн төлөөлөл хамтран үйл ажиллагаанд хяналт тавьж, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Байгаль орчны хяналт шалгалтын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод зохион байгуулж, иргэдийн оролцоо, санал, мэдээллийг чухалчилж ажиллав.
Идлэг шонхор болон бусад ховор шувуудыг хамгаалах нь зөвхөн төрийн байгууллагын бус, нийт иргэдийн хамтын хариуцлага юм.
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам