Өнөөдөр Монгол Улсад төмөр замын салбар үүсэж хөгжсөний 88, “УБТЗ” ХНН үүсэн байгуулагдсаны түүхт 77 жилийн ой тохиож байна. Ойн баярын энэ өдрөөр “УБТЗ” ХНН төмөр замчдынхаа үндсэн цалинг ирэх сарын 1-ээс 15 хувиар нэмэгдүүлэхээр болсныг зарлалаа.
Хэдийгээр нийгэмлэгийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч төмөр замчдаа дэмжих бодлогоо нэн тэргүүнд тавина гэж “УБТЗ”-ын дарга Х.Хэрлэн хэлжээ. Мөн үр бүтээлтэй ажилласан төмөр замчдыг төрийн дээд одон, медаль болон салбарын шагналаар шагнажээ.
Засгийн газрын 2026 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаас дэлхийн геополитикийн тогтворгүй нөхцөл байдалтай холбогдуулан бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тухай тогтоол баталсан.
Олон улсын гэрээгээр үүрэг хүлээгээгүйгээс бусад хурал, зөвлөгөөн, баяр ёслол, тэмдэглэлт ой, салбарын өдөр, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон юм.
Иймд “Хөлийн гол”-ын тохойд маргааш зохион байгуулахаар төлөвлөсөн, Монгол Улсад Төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 88 жил, “Улаанбаатар төмөр зам” ХНН үүсэн байгуулагдсаны 77 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн өдөрт зориулсан баярыг цуцалжээ.