“Бидний өвөг дээдэс эрт дээр үеэс нуур тахидаг уламжлалтай байв. Энэ жил Хөвсгөл далайг тахисан нь ч мөн үүнтэй холбоотой. Хамгийн сүүлд Өндөр гэгээн Занабазар Богдоор залрахдаа Ширээ цагаан нууранд тахилга үйлдсэн байдаг. Түүнээс хойш гурван зууны турш нуур тахих ёслол хийгээгүй байсан” гэж Археологийн хүрээлэнгийн дэд профессор А.Энхтөр “Чингис хааны тайлга, тахилга” хурлын үеэр ярилаа.
Тэрбээр үргэлжлүүлэн “Их эзэн Чингис хаан 1189 онд Хар зүрхний Хөх нуурын хажууд “Хан” суудалд суужээ. Тухайн үед нар, сарны тусгал нууранд ойх үед өвөг дээдэстэйгээ холбогдлоо гэж үздэг байв. Тэрхүү мөчид ард иргэд, үнэнч албат нь өдөр шөнийн алинд ч хаанаасаа урвахгүй, үргэлж хүндэлнэ гэж тангараг өргөдөг.
Мөн 1254 оны хөх барс жил Мөнх хаан Хөх нуурын баруун хойд талд наран, саран ууланд тэнгэр тахилаа гэж эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Нуурыг тахихдаа хажуугийн уул их чухал. Зэрэгцэн орших хоёр уулын өндрийг нь наран, намхныг нь саран гэж төлөөлүүлж нар, сарын дундуур нуур тахих гэж ёслол үйлддэг байв.
Хүннү гүрний үед тавдугаар сард адуугаа хурааж, нуур тахих их тахилга үйлддэг байсан гэж эх сурвалжид тэмдэглэжээ. Тухайн үеийн нийслэл Луут хот одоогийн Архангай аймгийн Өлзийт сумын зүүн урдхан талд нуур бий. Энэ мэтчилэн түүхийн эх сурвалжид нуур тахих ёслол үйлддэг байсныг гэрчлэх олон баримт байдаг.
Монголчууд эртнээс нуур тахидаг ёс жаягтай байсан. Хамгийн гол нь зөв тахих чухал. Нуур, усныхаа зүүн хойд талд гарч зан үйлээ эхлэх учиртай. Урагшаа харахад зүүн урдхан талд нуур нь байх хэрэгтэй” гэж тайлбарласан юм.
Чингис хаан таалал төгссөнөөс хойш 18 нуурыг тахиж, тайж язгууртнуудыг өндөр цол, хэргэмд өргөмжилж байжээ. Энэ онд Төрийн тахилгат болсон Хөвсгөл нуур тахилга үйлдсэн 19 дэх нуур болов.