Сэлэнгэбаатарын Хүдэрмөнхтэй ярилцлаа. Тэрээр 2005 оноос Бор-Өндөрийн гүний уурхайд ажиллаж, “Оюутолгой”-н гүний уурхайд 2011 оноос ажиллажээ. Одоо Үйлдвэрлэлийн төслийн мэргэжилтнээр ажиллаж байна. Манай улсад гүний уурхайд автоматжуулалтын системийг анх удаа нэвтрүүлсэн талаар танилцуулав.
-Бид алсын зайнаас буюу газрын гадаргаас 1300 метрийн гүнд байгаа төхөөрөмжүүдийг удирддаг. Манай өрөөг Алсын удирдлагын төв гэдэг юм. Эндээс гүний уурхайд байгаа өрмийн болон ачигч машинуудыг алсын зайнаас удирдах боломжтой.
Уурхайн гүнд байгаа, автоматаар холбогдох боломжтой тоног төхөөрөмжүүдийг тохиромжтой цагт нь удирдан, уурхайн үйл ажиллагааг тогтвортойгоор, тасалдуулалгүй гүйцэтгэн бүтээмжийг нэмэгдүүлдэг.
Эндээс 2,4 герцийн утасгүй сүлжээ, WiFi интернетийн хурдаар доор байгаа машин төхөөрөмжүүдтэй холбогддог. Гүний уурхайд хүдрийн биетийг тэсэлдэг. Тэсэлгээний дараа үүссэн хорт хий цэвэрших, агааржуулалтын систем хэвийн болох хүртэлх хугацаанд бид ачигч машинуудаа энэ өрөөнөөс удирддаг.
Хүдэр ачих ажлыг тасралтгүй үргэлжлүүлдэг. Ойролцоогоор 10-12 ачигч машин өдөр бүр энэхүү үйл ажиллагааг гүйцэтгэж байна. Тэсэлгээний дараа гүний уурхайд хүн ажиллах нь эрсдэлтэй. Гэвч тэр хугацаанд уурхайн ажил зогсвол үйлдвэрлэл, бүтээмж буурна. Иймд хорт хий тархсан, гүнд хүнгүй үед манай операторууд эндээс ачигч болон өрмийн машинуудыг удирдан, жолоочгүй машиныг ажиллуулдаг.
Уурхайд 3-4 төрлийн ачигч машин бий. Шанаганы багтаамж нь 9.5 болон 12 тонн. Манай уурхайд 6-7 өөр төрлийн ачигч машинууд бий. Цахилгаан ачигч машин ч бий.
Бидний удирдах хэсэг буюу удирдлагын сандал гүний уурхайн тухайн тоног төхөөрөмжийн кабин доторх удирдлагын тоноглолуудтай яг адилхан.
-1.3 км-ын гүнд байгаа машинуудыг алсаас удирдах жолооч ямар ур чадвар эзэмшсэн байх ёстой вэ?
-Автомайн ачигчийн оператор нь таван жилийн өмнөөс шинээр бий болсон, нэмэлт ур чадвар бүхий шинэ ажлын байр юм. Операторууд гүний уурхайн ачигч машинаа 2-оос дээш жил жолоодсон туршлагатай байх ёстой. Дараа нь автомайн операторын хосолсон сургалтад хамрагдан, ур чадвараа нэмэгдүүлж, симулятор буюу бодит биш ижил төстэй загварчилсан төхөөрөмж дээр дадлага хийдэг.
Дадлагаа дуусгаад шалгалт өгч, нэг жилийн автомайн ачигч машин жолоодох эрх авдаг. Бид Шведийн Sandvik компанийн тоног төхөөрөмжүүдийг ашигладаг. Тус компани уурхайн автоматжуулалтаар дэлхийд дээгүүрт ордог. “Оюутолгой”-д энэ компанийн бүтээгдэхүүнүүдийг өргөн хэрэглэж байна.
-Хорт хий ямар хугацаанд цэвэршдэг вэ?
-18.45-д тэсэлгээ хийлээ гэхэд 20.20-д хорт хий цэвэршинэ. Энэ хугацаанд бид ажилладаг. Тэсэлгээний дараах хорт хий шалгах баг ажиллан, уурхайн агааржуулалт хэвийн болсны дараа уурхайчдыг нэвтрүүлнэ. Гүний уурхайн халуун орчинд биш, энд оффист суугаад ажилладаг тул хөдөлмөрийн нөхцөл нь өөр. Энд дуу чимээ, доргио, чичиргээ байхгүй. Хүнд нөхцөлд хүмүүсийг удаан ажиллуулах шаардлага үүсэхгүй.
Хүнд машины жолооч нарын эрүүл мэндийг хамгаалахад бидний ажил тустай. Өдрийн ээлжийнхэн буухдаа ачигч машинуудаа холбоод тардаг. Бүх машиныг стандартын дагуу тохируулсан тул бид эндээс зааварчлан удирдахад ямар ч асуудал үүсдэггүй. Аваар осол, машины эвдрэл гэмтлийг ихээхэн бууруулдаг.
-Гүнд ажиллаж буй оператор болон таны бүтээмж ялгаатай юу?
-Бүтээмж бараг л адилхан. Автомайнаар нэг ачигчийг 24 цаг ажиллуулбал хүдэр ачсан бүтээмжтэй цаг нь ойролцоогоор 17-18. Илүү урт хугацаанд ажиллах боломжтой гэсэн үг. Жишээлбэл оператор гүний уурхай руу орохын тулд хувийн хамгаалах хэрэгсэл өмсөнө, аюулгүй ажиллагааны хуралдаа сууна, зааварчилгаа авна, цахилгаан шатаар уурхай руу зорчино.
Автобусаар ажлын байр руугаа очно, ачигч машин дээрээ очиж, үзлэг шалгалтаа хийнэ, хаалт хашилт, гэрэл, пайз, тэмдэглэгээнүүдээ хийгээд ачилтаа эхэлнэ. Харин бид дараагийн ээлжийн оператор ирээд зааварчилгаа авч, ажлаа хүлээлцээд шууд сандал дээрээ солигдоод л ачилт эхэлдэг давуу талтай.
-Ил уурхайд эрсдэлтэй нөхцөл үүсвэл та бүхэн ажиллах уу?
-Ажиллах боломжтой. Ил уурхайд Google map шиг GPS-ээр байршил тогтоодог тул илүү амар. Өөрөө буулгагч машинууд өөр өөрсдийнхөө зайг мэдрээд аль ачилтын болон буулгах хэсэг рүү руу явахаа сонгоод автоматаар явах боломжтой. Одоогоор бидэнд ил уурхайн туршлага байхгүй ч ажиллахад асуудалгүй гэж бодож байна.
-Та бүхэн эндээс 1.3 км-ын гүнд байгаа ачигч машиныг удирдахад хугацааны хоцрогдол үүсдэг үү?
-Хэдхэн долиор л хоцорно. Аюулгүй ажиллагааг маш өндөр түвшинд хангасан.
-Танд баярлалаа. Танай багт ажлын амжилт хүсье.