Иргэн Е.Булганчимэг 2023 онд БГД-ийн хоёр дугаар хороонд баригдах “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 31, 33 дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл”-д байр захиалж, урьдчилгаа 50 сая төгрөг төлжээ.
Иргэн Е.Булганчимэг: “Би тухайн байранд амьдардаггүй. БГД-ийн ЗДТГ-аас тендерийг нь зарлаж, сонгон шалгаруулсан төсөл учир итгэж захиалга өгсөн.Одоо байр ч үгүй, мөнгө ч үгүй байна” гэсэн юм.
Төслийн сонгон шалгаруулалтыг Хот байгуулалт, хөгжлийн газраас зарлаж, сонгон шалгаруулалтад “Материалимпекс ХК” болон “Этүгэн тэнгэр констракшн” ХХК шалгарчээ. Гэсэн ч байрыг нурааж эхлээгүй, барилга баригдахгүй өдийг хүрсэн байна.
Иргэн Е.Булганчимэг захиалга өгснөөс жилийн дараа барилгын компанитай холбогдоход оршин суугчид байраа суллаж өгөхгүй, өндөр үнэ хэлж, тохиролцож чадахгүй байна гэх хариу өгчээ.

Иймд 2024 онд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, захиалгын гэрээ цуцлах хүсэлт өгсөн ч гэрээ цуцлах акт байхгүй, хуульч авч асуудлыг нь шийднэ гэж барилгын компаниас хүлээлгэсэн байна. Урьдчилгаа мөнгө өгөх хугацаа тохирдог ч өгөхгүй явсаар өнөөдрийг хүрчээ.
Барилгын компанийн тендерийг цуцлах Нийслэлийн засаг даргын захирамж энэ оны нэгдүгээр сард гарсан. Шалгарсан компанийн тендер цуцлагдсан учир тухайн компанитайгаа холбогдож, гомдлоо барагдуул гэж Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-аас хэлсэн гэв.
Энэ мэт төрийн төсөл хөтөлбөрт хамрагдсан ч сонгон шалгаруулалт цуцалагдсанаас үүдэж байр захиалаад хохирсон, итгэлийг нь олж авч, хуурамч бичиг баримт бүрдүүлж залилсан, орон сууцны залиланд өртсөн хохирогчид өчигдөр (2026.08.06) Хууль зүйн яаманд санал гомдлоо илэрхийлэхээр цуглажээ.

Иргэн Ц.Мөнхтуул эгч дүүгийн хамт 2025 онд “Хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах хөтөлбөр”-өөр “Коёо таун”-д хоёр өрөө байр захиалсан. Урьдчилгаанд гурван айлын 300 сая төгрөг төлжээ.
Хүргэн дүүгийнх нь найз өөрийгөө Нийслэл дэх төрийн аудитын газар ажилладаг, “Хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах хөтөлбөр” манайхаас хэрэгжиж, иргэдийг хамруулж байгаа гэх мэдээлэл өгчээ. Гэрээ байгуулахад Нийслэлийн төрийн өмчийн Нэгдүгээр байрны таван давхарт уулзаж, гэрээг байгуулсан байна.
2025 оны есдүгээр сард тухайн үеийн Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарын гарын үсэг, тамгатай захирамж өгсөн ч хуурамч гэдэг нь хожим батлагдсан. Мөн 12 сард Х.Нямбаатар дарга өдөрлөг хийж, түлхүүрийг нь гардуулж өгнө, удахгүй байранд нь оруулна гэх зэргээр хүлээлгэж байжээ.
Байранд орох хугацаа хойшилсон учир Яармагт байрлах Улаанбаатар хотын захиргаанд очиж тодруулахад манайхаас ийм төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээгүй, гарын үсэг, тамга тэмдэг нь үнэн ч хуурамчаар үйлдсэн байна” гэсэн тайлбар өгөв. Залилуулсан гэдгээ мэдэж цагдаагийн байгууллагад ханджээ.

Иргэн Ц.Мөнхтуул “Хүргэн дүүгийн маань найз, төрийн албанд ажилладаг гэдэгт нь итгэж, байр захиалсан ч анхнаасаа залилах сэдлээр бидэнтэй танилцсан байна. Залилагчийг хэрэгт татсан хэдий ч одоог хүртэл сул чөлөөтэй, амарч зугаалж яваад нь гомдолтой байна. Байрнаас гадна БНСУ-руу виз гаргана гэх зэргээр хүмүүсийг залилж байгаа учир дахин хэн нэгэн хохирохгүй байгаасай гэж хүсэж энэ талаар та бүхэнд мэдээллээ” гэсэн юм.

Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Сүүлийн гурван жилд (2024-2026) залилах төрлийн 39.665 гэмт хэрэг бүртгэгдэн шалгажээ.
Үүнээс “Орон сууцны захиалга” авч, бусдыг залилсан 1167 хэрэг бүртгэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Энэ нь нийт залилах гэмт хэргийн 2.9 хувийг эзэлжээ.
Сүүлийн 3 жилийн мэдээллийг доор графикаар үзүүллээ.
Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ахалж байна. Хуралдаанаар иргэд орон сууц захиалах, худалдан авахдаа барилгын компани, баримт бичгийг сайн нягталж, эд хөрөнгө, цаг хугацаагаараа хохирохгүй байхыг сануулж, хохирсон иргэдийн төлөөлөл ажлын хэсэгтэй уулзаж, ирэх даваа гарагт (2026.08.10) дахин хуралдахаар боллоо.
Орон сууцны залиланд өртөхөөс сэргийлэх арга
- Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, эзэмшигчийн мэдээллийг нягтлах
- Худалдагч нь тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн эсэхийг баталгаажуулах
- Худалдах, худалдан авах эсвэл түрээсийн гэрээг бүрэн унших
- Гэрээнд төлбөрийн нөхцөл, хугацаа, талуудын эрх, үүргийг тодорхой тусгасан эсэхийг шалгах
- Орон сууцыг биечлэн үзэж, шаардлагатай бичиг баримтыг шалгаагүй бол их хэмжээний урьдчилгаа төлбөр шилжүүлэхээс зайлсхийх
- Зах зээлийн үнээс хэт доогуур үнэ залилан байх эрсдэлтэй тул нэмэлт шалгалт хийх
- Шинээр ашиглалтад ороогүй байр худалдаж авах бол тухайн компанийн үйл ажиллагааны түүх, өмнөх төсөл, зөвшөөрлийг шалгах
- Хуульч эсвэл үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнээр гэрээ, баримт бичгээ хянуулбал эрсдэлийг бууруулах боломжтой.