Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын (ЭЭХХЗГ) Эм шинжлэх лаборатори үйл ажиллагаандаа химийн бодис ашиглах, тээвэрлэх, хадгалах албан ёсны тусгай зөвшөөрлийг анх удаа авлаа.
Тус зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох 26 заалтыг хэрэгжүүлэн, байгууллагын удирдлага болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд олгожээ.
Ингэснээр ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лаборатори нийт 359 нэр төрлийн химийн бодисыг шинжилгээ, аналитикийн зориулалтаар хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны шаардлага, стандартын дагуу ашиглах боломжтой болж байна.
Мөн энэ нь Монгол Улсад нэг байгууллага хамгийн олон буюу 359 нэр төрлийн химийн бодис ашиглах тусгай зөвшөөрлийг нэг дор авсан анхны тохиолдол болж байгааг онцоллоо.
ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лаборатори 2026 онд шинэ байрандаа нүүн орж, ажиллах орчин, лабораторийн хүчин чадлаа өргөжүүлсний дараа энэхүү тусгай зөвшөөрлийг авч байгаа нь үйл ажиллагаагаа олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болж байна.
-121233-945022664.jpeg)
Эх сурвалж: Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар