Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурал болж байна. Хуралдаанаар НИТХ-ын 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болголоо.
Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа ““Чөлөөлье” аяны хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг 100 хоногийн турш судаллаа. Иргэдэд хүндрэл учруулж буй 152 бүртгэлийн 103-ыг нь чөлөөлж байна. Өмнө нь тэдгээр баримт бичгийг бүрдүүлэхийн тулд 70-90 хоног шаарддаг байсан гэж судалгаа гарсан. Үүнийг худалдаа үйлчилгээ эрхлэхэд илүү хялбар болгож хялбаршуулсан. Мөн дээрх 152 бүртгэлээс хуулиар зохицуулдаг 49 бүртгэл бий.
Иргэдийн бүрдүүлж буй материалуудаас хог тээврийн үндсэн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, галын аюулгүй байдлын дүгнэлт, орчны 50 метрийн талбайн зураглал хамгийн их давтагдаж байна.
Бичиг баримтын бүрдэл нь бүртгэлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн шинж чанартай болгож байгаагаас хүндрэл үүсдэг. Тус давхардлаас нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөлж байна” гэлээ.
Нийслэл хотын дарга Б.Пүрэвдагва “Хэдхэн хоногийн өмнө дэлхийн 80 гаруй хотыг хамарсан “Гэнэтийн амьдралаа өөрчлөх боломжийг тооцоолох” судалгаа гаргаж жагсаасныг уншсан. Нийслэл хот маань тухайн судалгааны сүүлийг мушгиж байна. Тиймээс бодлого тодорхойлогчийн хувьд иргэдийн амьдралыг чанарыг сайжруулахын тулд юу хийж болох вэ гэж боддог. Тэдний нэг нь “Чөлөөлье” үндэсний аян юм. Нийт найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар иргэдийн амьдралын чанар илүү сайжирна гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.