“Таван Богд Финанс ББСБ” ХХК нь харилцагчийн үйлчилгээндээ Олон Улсын Дижитал Харилцагчийн Туршлагын Стандартыг (IDCXS:2022:02)-г 2 дахь жилдээ амжилттай хамгаалж, "Олон Улсын Төгөлдөршил" (International Excellence) түвшний баталгаажуулалтаа дахин гардан авлаа. Ингэхдээ нийт шалгуурыг 97.5% гүйцэтгэлтэйгээр амжилттай хамгаалсан нь маш өндөр түвшинд тооцогдлоо.
Ингэснээр “Таван Богд Финанс ББСБ” ХХК нь энэхүү стандартыг амжилттай хэрэгжүүлж, тогтвортой хадгалан хөгжүүлж буй Монголын цөөн байгууллагын нэг боллоо.
Олон Улсын Дижитал Харилцагчийн Туршлагын Стандарт (IDCXS:2022:02) нь “Таван Богд Финанс ББСБ” ХХК нь PayOn дижитал бүтээгдэхүүнээрээ дамжуулан харилцагч төвтэй үйлчилгээгээ тасралтгүй сайжруулж, олон улсын шилдэг туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, харилцагчдын сэтгэл ханамж, үйлчилгээний чанар, санал хүсэлтийг сонсож, бодит сайжруулалтыг хийж буйг олон улсын түвшинд баталж үнэлсний илэрхийлэл юм.
Тус стандарт нь олон улсын харилцагчийн туршлагын Институтээс баталгаажуулахаас гадна Их Британийн Стандартын Институтээс давтан баталгаажуулдаг өндөр түвшний стандарт юм.
“Таван Богд Финанс ББСБ” ХХК нь PayOn дижитал бүтээгдэхүүнээрээ харилцагчиддаа дараах боломжуудыг олгодог:
- Санхүүгийн үйлчилгээг хүссэн үедээ, хүссэн газраасаа авах боломж,
- Хурдан, хялбар, аюулгүй дижитал үйлчилгээ,
- Илүү хүртээмжтэй санхүүгийн шийдэл,
- Тасралтгүй сайжирч буй хэрэглээний туршлагыг хүргэхийг зорьдог.
Эдгээр боломжийг хөгжүүлэхдээ зөвхөн технологид хөрөнгө оруулахаас гадна хэрэглэгчдийнхээ санал хүсэлт, хэрэгцээ, хүлээлтийг үйлчилгээ бүрийнхээ үндэс болгож, өдөр бүр илүү сайн байхыг зорин ажилладаг.
Бидний хүртсэн энэхүү баталгаажуулалт бол байгууллагын амжилтаас илүүтэйгээр харилцагч бүрийн бидэнд өгсөн итгэл, санал хүсэлт, хамтын хөгжлийн үр дүн юм.
Цаашид ч бид олон улсын жишигт нийцсэн, илүү энгийн, хүртээмжтэй, найдвартай санхүүгийн үйлчилгээг хэрэглэгч бүрд хүргэхийн төлөө тасралтгүй хөгжсөөр байх болно.
Таны зорилгыг санхүүжүүлнэ.