Улсын Их Хурлын Тамгын газрын I байранд байрлах "Нээлттэй парламент" танхимд өнөөдөр (2026.08.06) УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ажиллаж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.
Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилгоор байгуулсан уг танхимд иргэд, Улсын Их Хурлын гишүүдтэй биечлэн уулзаж, хууль тогтоомж, төрийн бодлого, нийгэмд тулгамдаж буй асуудлаар санал бодлоо илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой юм.
Өнөөдрийн уулзалтад оролцсон иргэд малын бэлчээр ашиглалтын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, ахмад настанд үзүүлэх нийгэм, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бодитой нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал, хүсэлтээ уламжиллаа.
Мөн энэ үеэр Улс төр судлаач Д.Оргил "Нээлттэй парламент" танхимд зочлон, Монгол Улсын ардчиллын өнөөгийн нөхцөл байдлын талаарх олон улсын судалгааны ажлын талаар гишүүнд танилцуулж, санал солилцов.
Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл иргэдийн тулгамдаж буй асуудлыг сонсож, холбогдох мэдээлэл, зөвлөгөө өгсний зэрэгцээ санал, хүсэлтийг эрх бүхий байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.
Тэрбээр, "Нээлттэй парламент" танхим нь хууль тогтоох үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн санал, санаачилгыг нэгтгэн бүрдүүлэх үр дүнтэй суваг болж байгааг онцлон тэмдэглэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.