Намрын саруудад баруун аймгуудын нутгаар харьцангуй хур тунадас багатай, дулаан байх төлөвтэй байгаа боловч 9 болон 11 дүгээр саруудад төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, агаарын дундаж температур дунджаас сэрүүн болох төлөвтэй байна.
Иймд нойтон цас, цочир хүйтрэл эрт ажиглагдах магадлалтай байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав.
***ОЖД-Олон жилийн дундаж
2026 оны 9-11 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сар:
Агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр ОЖД-аас дулаан, Дорноговийн нутаг, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Хөсгөлийн нутаг, Говь-Алтайн хойд Архангайн баруун хэсгээр ОЖД-аас бага, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Хэнтий, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Аравдугаар сар:
Агаарын дундаж температур Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Арваннэгдүгээр сар:
Агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтайн ихэнх, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-аас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх, Булганы зүүн хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увсын нутаг, Ховд, Говь-Алтайн хойд, Завханы баруун хэсгээр ОЖД-аас бага, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Эх сурвалж: ЦУОШГ