Казахстан улс Төв Азид устаж үгүй болсон барын популяцийг сэргээх түүхэн хөтөлбөрийн хүрээнд эм Амур барыг (Сибирийн бар) зэрлэг байгальд амжилттай суллалаа. Үмит нэртэй энэхүү бар нь Казахстаны зүүн өмнөд хэсэгт орших Иле-Балхаш байгалийн дархан цаазат газарт нутагшсан бөгөөд тус улсын нутагт сүүлийн 70 гаруй жилийн дараа байгальд тавигдсан анхны бар болж байна.
Түүний хүзүүнд хиймэл дагуулын хяналтын хүзүүвч зүүж, хөдөлгөөн, эрүүл мэнд, зан төлөвийг нь алсаас тасралтгүй хянахаар болжээ.
"Үміт" гэдэг нь казах хэлээр "итгэл найдвар" гэсэн утгатай бөгөөд төслийн бэлгэдэл болгож ийнхүү нэрийджээ. Түүнийг өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Хабаровскийн хязгаараас авчирсан дөрвөн Амур барын нэг юм. Үлдсэн гурван бар нь нас бие гүйцсэн "Амур" нэртэй эр бар, мөн "Туран", "Уссури" нэртэй хоёр бамбарууш аж.
Баруудыг Казахстан авчирсны дараа Иле-Балхаш дархан цаазат газрын тусгайлан бэлтгэсэн дасгах хашаанд байршуулж, малын эмч болон зэрлэг амьтан хамгааллын мэргэжилтнүүдийн байнгын хяналт дор шинэ орчиндоо дасан зохицуулах ажлыг хийжээ. "Үмит" нь шинэ орчиндоо амжилттай дассан гэж үнэлэгдсэн тул өнгөрсөн долдугаар сарын 31-нд зэрлэг байгальд сулласан байна. Суллахаас өмнө түүний хүзүүнд хиймэл дагуулын хяналтын хүзүүвч зүүж, хөдөлгөөн, эрүүл мэнд, зан төлөвийг алсаас тасралтгүй хянах боломж бүрдүүлжээ.
Төслийг хэрэгжүүлэхийн өмнө экосистемийг сэргээх, ойжуулалт хийх, барын идэш тэжээлийн амьтдын тоо толгойг нэмэгдүүлэх ажлыг олон жилийн турш хэрэгжүүлжээ.
Одоо мэргэжилтнүүд түүний ан хийх чадвар, шинэ орчиндоо дасан зохицох байдал, хүнээс зай барих зан төлөв зэрэг үзүүлэлтийг нарийн ажиглаж байна. Хэрэв түүний нутагших үйл явц амжилттай үргэлжилбэл нас бие гүйцсэн эр бар "Амур"-ыг мөн зэрлэг байгальд суллах эсэхийг шийдэх юм. Харин хоёр залуу барыг нас бие гүйцсэний дараа суллахаар төлөвлөжээ.
Энэхүү төсөл нь Казахстаны нутагт XX зууны дунд үед устаж үгүй болсон Туран буюу Каспийн барыг экологийн хувьд орлуулах зорилготой. Судалгаагаар устсан Туран бар болон өнөөгийн Амур барын генетикийн ялгаа маш бага болох нь тогтоогдсон тул Амур барыг Төв Азид дахин нутагшуулах нь шинжлэх ухааны үндэслэлтэй гэж үздэг.
Төслийг хэрэгжүүлэхийн өмнө Казахстан улс Иле мөрөн, Балхаш нуур орчмын экосистемийг сэргээх, ойжуулалт хийх, мөн зэрлэг гахай, Бухарын буга зэрэг барын идэш тэжээлийн амьтдын тоо толгойг нэмэгдүүлэх ажлыг олон жилийн турш хийжээ. Урт хугацаанд тус бүсэд тогтвортой үржих чадвартай барын популяц бий болгож, экосистемийн тэнцвэрийг сэргээх зорилготой юм.
Эх сурвалж: BBC