Өнгөрөгч Бямба гарагт ОУШХБ-ын Монгол дахь салбар Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлтэй хамтран зохион байгуулсан "Диаспора форум, фестиваль"-ийн үеэр "Эх орондоо эргэн ирэх хэрэгтэй юу?" сэдэвт панел хэлэлцүүлэг боллоо.
Тус хэлэлцүүлгийг "Илгээлтийн багш" НҮТББ-ын Үүсгэн байгуулагч Г.Гантүшиг чиглүүлж, панелистаар Хот төлөвлөгч Т.Алдарсайхан, Судлаач, антропологич Э.Золжаргал, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал болоод “Гэрэгэ” бодлогын хүрээлэнгийн захирал Х.Номингэрэл нар оролцлоо.
Хэлэлцүүлгээр:
- хилийн чанадад амьдарч буй монголчуудын сонгуульд оролцох эрх,
- эх орондоо биечлэн ирэлгүйгээр мэдлэг, ур чадвар, мэргэжлээрээ хувь нэмэр оруулах боломж,
- хилийн чанад дахь монгол судлалын төвүүд, холбоод, нийгэмлэгүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг онцоллоо.
Мөн төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэний нийгмийн салбарын хүний нөөцийн хэрэгцээ, шийдлийн талаар санал, туршлага солилцов.