Ардчилсан намын "4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн хурлаар шатахууны хомсдол, үнийн өсөлтийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
Шатахууны хомдсол бол өөрөө төрийн бодлогын хомсдол юм. Өөрөөр хэлбэл нэг нам урт хугацаандаа үнэмлэхүй олонхоор засаглах үедээ зөвхөн шатахуун ч биш, бодлогын алдаа байсан нь өдгөө шатахуунаар илэрч байна.
Тиймээс шатахууны зах зээлийг эрүүлжүүлж, зориулалтын зарчмаар явуулах мөн газ, цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
Нэгдүгээрт, шатахууны үнэ тогтоох асуудалд төр зах зээлд нөлөөлөх байдлаар хандаж байна. Үнийн бодлогын зөвлөлөөр дамжуулж АИ92 шатахууныг хүчээр хямд барих бодлогыг бариад байна. Эсрэгээрээ компаниудад учрах алдагдлыг хүнс, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт ашиглагддаг дизель түлшид шингээн нэмэх нь эргээд энэ нь иргэдэд өргөн хэрэглээний барааны нэмэгдлээр хүрч сөргөөр нөлөөлж байна. Энэ бол гажиг, буруу тогтолцоо. Үүнээс үүдэлтэйгээр шатахууны зах зээл эрүүл биш болж байна.
Хоёрдугаарт, стандартын асуудал байна. Төр стандартыг л хянах ёстой. Судалгааны дүгнэлтээр, дэлхийн нийт эрүүл хөгжил рүү алхаж байхад бид сөрөөд байна. Бид 2017 онд стандартыг шинэчилж баталсан буюу 2024 онд MNS:68612020 стандартыг батлахдаа дизельд агуулагдах хүхрийн хэмжээг 200 дахин ухрах хэмжээнд аваачжээ. Тодруулбал, стандартын дагуу Евро-5 стандартын дизель түлш нь 1 литр түлшид агуулагдах хүхэр нь 10мг буюу түүнээс доош байх ёстой ч 2024 онд хийсэн шинэчлэлээр К2 гэдэг ангилал нэмж оруулсан нь иргэд чанаргүй бензин хэрэглэх үндэс болж байна. Ингэснээр агаарт дэгдэх хорт хүхрийн хэмжээ нэмэгдэж, орчин үеийн евро стандартын автомашинууд, тэдний шүүлтүүр эвдэрч байна.
Төрөөс "шатахууны нөөц" гэж мэдээлээд байгаа нь өрөөсгөл. Шатахуун импортлогч компаниудын савны үлдэгдлийг нөөц мэтээр мэдээлээд байгаа нь буруу. Үүнийг залруулах ёстой. Олон улсад шатахууны хомсдолын үед төр өөрийн гэсэн, бэлэн байдлын нөөцтэй байдаг. Жишээ нь БНСУ-ын төр 146 сая баррель нөөцийн савтай. Гэтэл Монгол улс өөрийн гэсэн шатахууны нөөцгүй. Энэ нь төр үнэ тогтооход оролцдог, бизнесийн байгууллагыг шатахуун нөөцөл гэж шахдаг, цаашлаад саван дээр нь тоолуур тавих хэмжээний буруу бодлого руу орж эхэлж байна. Тиймээс зах зээлийг эрүүлжүүлж, зориулалтын зарчмаар явуулах мөн газ, цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
"ИРГЭДИЙН ӨР ЗЭЭЛ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 2,8 ИХ НАЯД БАЙГАА НЬ ЦАР ТАХЛЫН ҮЕЭС Ч ӨНДӨР БАЙНА"
УИХ дахь АН-ын бүлгийн Эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв:
Өрхийн хэрэглээний зээл 60 хувийг давсан. Тодруулбал айл өрхийн зээл 36 их наяд төгрөгт хүрчээ. Нэг хүнд дунджаар нэг иргэн 10 сая төгрөгийн, нэг айл 36 сая төгрөгийн хэрэглээний зардалтай байна гэсэн үг. Айл өрх хэрэглээний зээл их авч байгаа нь өрнөөс өрийн хооронд, өдрөөс өдөрт хүндэрч байгааг илтгэж байна.
Сүүлийн 10 жилд төсвийн зарлага 5 дахин нэмэгдэж, айл өрхийн өр зээл мөн л 5 дахин нэмэгдсэн. Энэ оны эхний хагас жилд 2,8 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа нь цар тахлын үеэс ч өндөр байна.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.