Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Монгол Улсад 200 орчим шатахуун импортлох зөвшөөрөлтэй ААН байгаа ч 20 хүрэхгүй нь гаднаас шатахуун олж ирэх чадамжтай.
Шатахууныг бүгдэд нээж, чөлөөт өрсөлдөөн бий болго гэдэг хүсэлт иргэдээс ирсэн учраас нээлттэй гаалийн бодлого явуулах шийдвэр гаргалаа.
10, 100, 200 литрээр ард иргэд боломжтой бол оруулж ирж болно. Стандарт норм, аюулгүй байдлаа хангасан бол гааль дээр хүндрэл үүсгэхгүй. Хуулийн нөхцлөө бүрдүүлээд шатахууны импортын зөвшөөрөл хүссэн ААН-үүдэд хориг саад тавихгүй.
Бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэлээ. Бүх боомтод хэрэгжинэ. БНХАУ-ын хувьд 1 литр АИ-92 автобензинийг 5600 төгрөгийн өөрийн өртгөөр өгнө гэдгээ мэдэгдлээ.
ОХУ-ын зүгээс шатахууны импортын хоригтоо Монгол Улсыг багтаахгүйгээ мэдэгдсэн ч үнэ өссөн. Хангалтыг тогтмолжуулах үүднээс гаалийн татварыг тэглэж байж, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалах юм. Аль болох эх үүсвэрүүдээ олон болгоход онцгой анхаарч байна" гэсэн мэдээллийг өглөө.