Өөр өөрийн өнгө төрх, хэв маягтай инди хамтлаг, уран бүтээлчдийг нэг дор цуглуулдаг “INDIFEST2026” хөгжмийн наадам энэ амралтын өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх "Хар Сувд"-д болно.

INDIFEST гэж юу вэ?
Монголын уран бүтээлчдийн зохион байгуулдаг инди хөгжмийн бие даасан наадам юм. Энэхүү наадам нь инди хөгжмийн урсгалын гол төлөөлөгч болон шинээр гарч ирж буй уран бүтээлчдийг нэгтгэх, шинэ дуу, цомгоо идэвхтэй гаргаж буй уран бүтээлчдийг дэмжих, хөгжим сонирхогчдод таниулах түгээн дэлгэрүүлэх зорилготой.
INDIFEST-н уриа
Бид бол төрөл жанрын хязгаарт баригддаггүй, бие даасан уран бүтээлчдийн нэгдэл. Бид амьд хөгжмийг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүст зориулж уран бүтээлээ туурвидаг. Зах зээл эсвэл хөгжмийн салбарын хүлээлтэд бус, хөгжмийн төлөө уран бүтээлээ туурвидаг.
-191624-105490957920260804191648.jpeg)
Энэ нь зөвхөн хөгжмийн фестиваль биш, харин шинэ хөгжим нээх, уран бүтээлчдийг дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, соёлын солилцооны талбар юм. INDIFEST бол инди урсгалын томоохон төлөөлөл, шинэ авьяастнуудыг нэг дороос үзэх боломж юм. Олон улсын уран бүтээлчид, содон урсгал, хоёр өдрийн амьд хөгжим, мартагдашгүй уур амьсгал таныг хүлээж байна.
Хоёр өдрийн тасалбар 89 мянган төгрөг, нэг өдрийн тасалбар 69 мянган төгрөгийн үнэтэй байна.