Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.
Өчигдөр /2026.08.03/ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 38 настай, эмэгтэй “Б” тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад орон сууц мөргөжээ. Жолоочийг согтуурал хэмжигч багажаар шалгахад 2.73 зэргийн согтолттой байв.
Эрүүгийн хуулийн 27.10. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Жолооч та дүрмээ баримталж замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой.