Нийслэлийн онцгой байдлын газраас гол усны аюулаас урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэдэд хүргүүллээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Тэргүүн дэд дарга Б.Оюунбат “Усанд осолдох, эндэх тохиолдол буурахгүй байна. Он гарснаас хойш усны ослоор 19 (16 насанд хүрэгч, 3 хүүхэд) хүн эндсэн.
Сүүлийн гурван хоногт усны ослын найман дуудлага ирлээ. Нийт найман хүн нас барсан, хоёр иргэнийг эрэн хайж байна. Тухайлбал, найман сарын 1-2-нд шилжих шөнө 00:00 цагт гурван иргэн ус руу оржээ. Мөчир таарч нэг нь эсэн мэнд гарч ирсэн, үлдсэн хоёр иргэний цогцсыг найман цагийн дараа голоос олж гаргасан.
Иргэд ухаарч, өөр өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байхыг анхааруулж байна
Мөн наймдугаар сарын 2-3-нд шөнийн 00:48 цагт дөрвөн иргэн усанд орсон. Мөн голын мөчир таарч нэг нь золоор гарч ирсэн. Гурван иргэн урссан, нэгнийх нь цогцсыг олсон, хоёр хүнийг үргэлжлүүлэн эрэн хайж байна.
Хэрлэн, Тэрэлж голын ус үерийн түвшинд хүрсэн байгаа. Туул гол 45 см-ээс давж үерлэх эрсдэлтэй байгааг өмнө нь анхааруулсан. Голын усны түвшин есдүгээр сарын 15-ныг хүртэл буурахгүй.
Туул голоор нэлийсэн бор ус урсан үерлэж байна. Гэтэл иргэд тэнд амарч байгаа. Сэрэмжлүүлэг өгөхөд хайхрамжгүй хандаж, тоохгүй юм. Иргэд минь ухаарч, өөр өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байхыг анхааруулж байна” гэв.