“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг 1992 оны эхлэн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг.
“Хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний VI судалгаанд 6 сар хүртэлх хүүхдүүдийн 59.6 хувийг нь эхийн сүүгээр дагнан хооллож байна. Энэ үзүүлэлт 2017 оныхоос төдийлөн сайжраагүй юм. Хүүхэд бор хоолонд орсон үе буюу 6-23 сартайдаа эхийн сүүгээр хооллох нь багассан. Эхчүүд хүүхдүүдээ бор хоолонд орчихсон юм чинь гээд хөхүүлэхээ болих тохиолдол нэмэгдэж байна гэсэн үг юм" хэмээн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр ярилаа.
Тэрбээр үргэлжлүүлэн, 2017 онд “Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хууль”-г баталсан. Хуулийн хүрээнд нялх хүүхэдтэй ээжийг дэмжих, эхийн сүүгээр хооллох арван алхмыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн зөвлөх ээж санаачилгыг гаргасан. 2023 онд НЭМҮТ-ээс Хүн амын хоол тэжээлийн судалгаа хийхэд төрсний дараах эхний нэг цаг ангир уургийг амлуулах үзүүлэлт 87.4 хувьтай байна. “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих долоо хоног”-ын хүрээнд ЭМЯ-аас дараах баримт бичгүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Эхийн сүүгээр хооллох эрх зүйн орчныг дэмжих, шаардлагатай бодлого, баримт бичгийг боловсруулах
- Жирэмсний үеийн болон төрсний дараах хяналтыг илүү сайжруулж, эрүүл мэндийн ажилтныг хөгжүүлэх
- Ажил эрхэлж буй ээжүүдийг дэмжих бодлогыг салбар дундаа өөрчилж, байгууллагуудад эх хүүхдэд чиглэсэн ээлтэй орчныг бүрдүүлэх
- Аавуудын оролцоог нэмэгдүүлэх. Жендэр нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал бус, хүйсийн тэгш харьцаа юм. Тиймээс эцэг, эх байх үүргийн тухай олон нийтэд түгээх зэрэг ажлуудыг төлөвлөж байна” гэв.
Үргэлжлүүлэн ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих нь хүний капиталдаа хийх хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын нэг юм. Эрүүл мэндийн тогтолцоонд суурилсан эхийн сүүгээр хооллолтыг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 1 ам.долларын хөрөнгө оруулалт бүрээс 59 ам.долларын өгөөж хүртэх боломжтой. Энэ өгөөжийн ихэнх нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжил, боловсролын амжилт, насан туршийн хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс бий болдог” гэж хэллээ.
Энэ жил “Эхийн сүүгээр хооллолт- Амьдралын эрүүл эхлэл: Үр дүнтэй арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлье” уриан дор тэмдэглэж, эхийн сүүгээр хооллолтыг дэмжих нотолгоонд суурилсан, тогтвортой үйл ажиллагаа бүх төвшинд хэрэгжүүлэхийг онцолж байна. Эхийн сүү нь хүүхдийн дархлааг дэмжих, бие бялдар, тархины хөгжлийг хангадаг, юугаар ч орлуулшгүй төгс хүнс юм. Судалгаагаар эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдэд дараах давуу тал үүсжээ. Үүнд:
- Гэдэсний халдвар авсны улмаас өвчлөх
- Амьсгалын замын халдвараар хүнд өвчлөх
- Илүүдэл жин, таргалалттай болох
- Уушгины багтраа өвчнөөр өвчлөхөөс сэргийлэх ач тустай.
Эдгээр үр дүн нь эхийн сүүгээр хооллолтыг хамгаалах, дэмжих бодлого, үйлчилгээ, зөвлөгөөг улам бэхжүүлж, төр, эрүүл мэндийн байгууллага, ажил олгогч, гэр бүл, олон нийтийн хамтын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.