Сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас Туул гол дагуу Их тэнгэрийн амны ойролцоо байгуулсан хүүхдийн тоглоомын талбай усанд автжээ.
Олон улсын стандартад нийцсэн, нас насны хүүхдэд зориулсан задгай тоглоомын талбай амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ч мөн хүн ихтэй байсан хэдий ч хүүхдүүдийн тоглох, иргэдийн нарлах талбай ийнхүү усанд автжээ. Гүехэн хэсэг нь 10 орчим гүн хэсэгтээ 15 см орчим ус тогтжээ.
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Туул гол дагуу иргэдэд зориулсан талбайг тохижуулахдаа тоглоомын талбай, чийрэгжүүлэлтийн талбай, хамгаалалтын хашаа, бие засах газрыг байгуулаад байгаа юм.