gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.19
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Цагаан тоосны нөлөөллийн бүсийн иргэдээс ирээч гэж гуйн, гэрт нь автобустай очиж тэднийг эмнэлэгт үзүүлдэг"

Б.Эрдэнэчимэг
Ногоон дэлхий
2026-08-09
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
Twitter logo
Ногоон дэлхий
2026-08-09
"Цагаан тоосны нөлөөллийн бүсийн иргэдээс ирээч гэж гуйн, гэрт нь автобустай очиж тэднийг эмнэлэгт үзүүлдэг" Архивын зураг

2021 онд Эрдэнэтэд “Цагаан тоосны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн” байгуулагдсан. Тус хөдөлгөөний хуульчид БОАЖЯ, ЭМЯ-ыг Захиргааны шүүхэд хариуцагчаар татсан хэрэг стратегийн өмгөөллийн хувьд анх удаа амжилттай болсон тохиолдол  болсон юм.  

Харин сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоосны асуудал яригдахаа болив. Цагаан тоос дэгдэхээ больчихвуу? Тийм бол яагаад гэдэгт хариулт авахаар химийн бодис, хог хаягдал хариуцсан мэргэжилтэн А.Одонтуяа, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн экологич инженер Л.Наранбаатар нартай ярилцлаа.      

-Эрдэнэт үйлдвэр цагаан тоосыг бууруулах чиглэлд ямар ажлууд хийж байна вэ? 
-Бид хаягдлын шинэ сан байгуулахаар ажиллаж байна. Газраа сонгож, улсын тусгай хэрэгцээнд авсан. Ирэх онд барьж эхэлнэ. 2028 оноос усаа шинэ санд хаяна.  Одоо нийт хаягдлын 10-15 хувиас  нь цагаан тоос босож байна. Үйлдвэрлэл үргэлжилж байгаа нөхцөлд энэ асуудал байсаар байна.    

Байгаль орчны инженер, экологич инженер, химийн бодис хариуцсан, үнэлгээний, аудитын гээд олон хүн ажиллаж байна. Манай улсын байгаль орчны хууль тогтоомжууд их сайн. Хуульд заасны дагуу хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хуульд шаардлагуудыг маш сайн тавьсан тул тэдгээрийг хэрэгжүүлэхэд хог хаягдлын сөрөг нөлөө тэг рүү дөхнө.  

Хуульд заасны дагуу таван жил тутамд байгаль орчны үнэлгээ хийлгэж байна. Байгаль орчны аудитыг хоёр жил тутам хийлгэдэг. Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, энэ хуулийг дагаж баталсан журмууд, Хог хаягдлын тухай хуулийг мөрддөг.  

Байгаль орчны хуулиуд өргөн хүрээтэй. 

Химийн бодис, хог хаягдал хариуцсан мэргэжилтэн А.Одонтуяа

Мөн бид Тогтвортой уул уурхайн стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ нь олон улсын стандарт юм.  Нийт есөн протоколтой. Үүний дөрөв нь байгаль орчинтой холбоотой. Бид үнэлгэээгээ эхлүүлсэн. Үнэлгээ хийх явцад манай улсын байгаль орчны хуулиуд олон улсын түвшин рүү их ойртсон нь харагдсан. Гэхдээ сайжруулах зүйлс бий.

Эрдэнэт үйлдвэрийн тухайд том уурхай. Олон жил тогтвортой ажиллаж байна.   
 
-Байгаль орчны аудитыг та бүхэн хамгийн сүүлд хэзээ хийлгэсэн бэ? 
-2025 онд хөндлөнгийн, мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн. Байгаль орчны яамнаас тусгай зөвшөөрөл авсан, эрх бүхий байгууллагууд аудит хийдэг. Эрдэнэт төрийн өмчит ААН тул заавал сонгон шалгаруулалт зарлах ёстой. Манай тайланг БОУАӨ-ийн яамны цахим хуудаснаас авах боломжтой.  

-Эдгээр тайланг олон нийтэд танилцуулдаг уу? 
-Байгаль  орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах журам бий.  Үүнд тайлан бэлэн болсны дараа олон нийтэд танилцуулах тухай заасан. Энэ дагуу бид нөлөөллийн бүсийн иргэдэд жил бүр  тайланг танилцуулдаг. 

Цагаан тоосны нөлөөллийг бууруулахын тулд ЗДТГ-ын Байгаль орчны газартай хамтарсан хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байна. Үр дүнг нь төрийн байгууллагууд дүгнэдэг. 2019-2022 онд, 2024 онд үргэлжлүүлсэн.   

Аймгийн ИТХ хөтөлбөрийг баталж, одоо хэрэгжүүлж байна. Олон нийтэд улиралд нэг удаа, Засаг даргын зөвлөл, ИТХ-ын зөвлөлд тус тус нөхцөл байдлыг танилцуулдаг. Мөн иргэдийн болон төрийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн, Засаг даргын захирамжаар байгуулагдсан, 14 хүнтэй ажлын хэсэг бий.  

Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн экологич инженер Л.Наранбаатар

-Нөлөөллийн бүсээ хэрхэн тогтоосон бэ? 
-Цагаан тоос улирлын чанартай. 2-5-р саруудад дэгддэг. Энд салхины чиглэл баруун хойноос зүүн урагшаа зонхилдог. Цагаан тоос Жаргалант, Вокзал, Говил руу дэгддэг. Эдгээр нь нөлөөллийн бүс юм.    

Бид Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, иргэдэд мэдээлэл өгч, тэдний саналыг сонсдог. Мөн нөлөөллийн бүсийн иргэдээ эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна.  

Цагаан тоос бидний эрүүл мэндэд хортой гэж зарим хүн үзсэн тул үйлдвэрээс төлбөрийг бүрэн төлж үзлэг зохион байгуулсан. Говил багаас 200 хүн гэх мэтээр сонгосон.  Дөрвөн жилийн турш үзлэг явуулаад иргэдийн эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан.  

Нөлөөллийн бүсийн зарим иргэн үзлэгт өөрсдийн шийдвэрээр ороогүй. Бид автобус гаргадаг ч зарим хүн ирдэггүй. Саяхан үйлдвэрийн удирдлагууд, аймгийн ЗДТГ-тай зөвшилцөн, нөлөөллийн бүсэд эрүүл мэндийн төв, спорт танхим байгуулах шийдвэр гаргасан. Энэ нь иргэдэд илүү хэрэгтэй үйлчилгээ болно гэж үзсэн юм. Иргэд өөрсдөө энэ саналыг гаргасан юм.  

Цагаан тоосны нөлөөллийн бүс үйлдвэрийн хаягдлын далангийн хормойд байрлаж байна.    

Бид Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу ажиллаж байна. Цагаан тоос байнга босдоггүй, хавар намрын хуурай үед дэгддэг. Чийгтэй үед босдоггүй тул бид даланг бороожуулж, цагаан тоосыг дарж байна.  

-Хаягдлын аж ахуй ямар хэмжээтэй вэ? 
-2330 га талбайг хамардаг. Үүнээс 1400 га нь элстэй талбай. Энд үйлдвэрээс нунтаг хэлбэрээр авчирсан хаягдлыг буулгадаг. Үйлдвэрлэл тасралтгүй явж байгаа тул элсийг жигд хураах ёстой. Манай технологийг мэддэггүй хүмүүс цагаан тоосыг дарахгүй байна гэдэг.  

Гэтэл энэ ажил байнга, тасралтгүй үргэлжилж байдаг. Заримдаа 24 цагаар, заримдаа шөнө ч ажиллана. Тухайн үеийн салхины хурд, тоосжилтоос хамаарч, аль талбайд ажиллахаа шийднэ. 

Гэхдээ манай хаягдлын далан томорсон. Олон жил ашигласан талбай тул дээшээ өргөгдсөн. Үүнийг дагаад хуурайшилттай талбай мөн томорсон.  Өөрсдийнхөө хэмжээнд бүх хүчээ дайчлан ажиллаж байна.  

-Та бүхэн энэ ажилд жилдээ ямар хэмжээний төсөв зарцуулдаг вэ? 
-“Цагаан тоос” хөтөлбөр таван зорилттой. 17 ажил хэрэгжүүлнэ.  Цагаан тоос дарах нь эдгээрийн зөвхөн нэг ажил нь. Хяналт шалгалт хийх, иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хаягдлын шинэ аж ахуй байгуулах гэх мэт ажлууд багтсан. Энэ хөтөлбөрийн нэг жилийн төсөв нь нэг тэрбум орчим төгрөг байна.

Эрүүл мэндийн үзлэгт жилд 400-700 орчим сая төгрөг зарцуулдаг. Нөлөөллийн бүсийн бүх иргэдийг хамруулахаар төлөвлөдөг.   “Та нар ирээч” гээд гуйж, гэрийнх нь үүдэнд автобустай очиж эмнэлэгт үзүүлдэг. 2024 онд 2005 иргэн үзүүлсэн.  

2025 онд түүврийн аргаар буюу уушгины, амьсгалын замын өвчлөлтэй 500 иргэнийг сонгон хамруулсан юм.  

-Иргэдийн эрүүл мэндэд ямар нэг сөрөг үр дагавар ажиглагдаагүй болохоор нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй юу?  
-2019 онд эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийлгэхээр яаманд хандсан. Учир нь үүнийг яам хариуцан хийх ёстой юм. 2021 онд  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 17 эрдэмтнээс бүрдсэн  баг ажилласан юм. 2023 онд бидэнд тайлангаа ирүүлсэн.  

Орхон аймгийн ЗДТГ, Эрдэнэт үйлдвэр, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв  гуравласан гэрээ байгуулж, үнэлгээг хийсэн юм. Тайлан олон нийтэд нээлттэй.  

Өмнө нь хаягдлын талбайн хэмжээ бага байсан үед  цагаан тоосны асуудлыг төдийлөн хөнддөггүй байв. Харин одоо талбай томорсон. Үйлдвэрлэл нэмэгдэх хэрээр талбай дагаад томорсон. Талбай жижиг үед хаягдлаа хөрсөөр  дардаг байв.  

Уулын хөндийд буюу нам дор газарт, хоёр уулын аманд хаягдлын талбай бий. Хоёр уул талбайг нөмөрлөдөг байжээ. Харин одоо талбай өндөрссөн, уулын оройтой бараг чацсан тул цагаан тоос дэгддэг. Одоо далайн түвшнээс дээш 1305 метрт  элс бий. Саяхныг хүртэл үйлдвэрийн хүчин чадал жилд 20-иод сая тонн зэс баяжуулах байв. Одоо энэ дүн 40 сая болов.  

Уулын орой дээр гарахаар салхи ямар байдаг билээ дээ. 

-Та бүхэн хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэхээр цагаан тоос буурах уу? 
-Шинэ хаягдлын аж ахуйг зүүн урд зүгт байгуулна. Булган-Орхон аймаг дамнасан, 7000  га талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан.  Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг хаяна. Одоогийн талбайтай харьцуулахад богино зайд тээвэрлэнэ. Одоогийн санг дахин 5-6 жил л ашиглах боломжтой тул шинийг байгуулахаас өөр аргагүй.  

Өтгөрүүлэх технологи ашигласнаар шинэ хаягдлын санд хаягдлаа өтгөрүүлсэн байдлаар, маш бага устайгаар хаяна. Иймд цагаан тоос 90 хувиар буурна гэж урьдчилан төлөвлөж байна. Мөн шинэ технологийн бас нэг давуу тал нь ус бага ашиглана.  

Үйлдвэрлэлийн явцад буюу бутлах, нунтаглах, баяжуулахад ус ашигладаг. Иймд хаягдал ус агуулж байдаг тул нэмэлтээр ус ашиглахгүй. Эхлээд хэрэглэх усаа аваад барьцалдуулагчаар өтгөрүүлж, хураах юм.    
 
Мөн шинэ санг суурьшлын бүсээс хол байгуулна. Харин одоогийн технологиор булингийн усаа дахин ашигладаг.   

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, “Хаягдлын далан өнгөрсөн онд сэтэрсэн. Хаягдал далангаас шүүрснийг бид Байгаль орчны яамтай хамтран дарсан. Байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөө үзүүлээгүй. Хаягдлын даланг Орхон аймгийн Байгаль орчны газраас байнга хянаж, үзлэг шалгалт хийж байна” гэсэн юм.    

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” Эрдэнэт хоттой бараг давхцан оршдог. Хотынхоо дэргэд буюу 0–10 км зайтай байрлалтай. Хүнд аж үйлдвэрийн салбар нь хаягдал их гаргадаг онцлогтой. Гэтэл тус үйлдвэрийг хоттой зэрэгцүүлэн барьсан нь төлөвлөлтийн маш том алдаа байсан, ЗХУ-ын мэргэжилтнүүд, инженерүүд үүнийг сайн мэдэж байсан ч үйл ойшоосон гэж уул уурхайн мэргэжилтнүүд дүгнэх нь бий.   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан