Энэ сарын 27-ны шөнө Сонгинохайрхан дүүрэгт буюу Нэгдүгээр хорооллын арын замд ачааны машиныг суудлын машин мөргөсөн осол гарчээ.
Ачааны машины жолооч “Шөнө бороо орж байв. Би гэрлийн гялбаанд орж, ухсан нүхэнд нэг талын дугуйгаа оруулан, бродюр мөргөсөн. Гэтэл ард зам голлож явсан суудлын машин миний араас мөргөж, машин маань зам хөндлөн байрлалд орсон. Замын цагаан зураас, нүх ухсан гэдгийг анхааруулах ямар ч тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсан” гэсэн юм.
Жолоочийн хэлж буйгаар ухсан нүх нь 20 см гүн, мөргөсөн бродюр нь 40 см өндөртэй. Би орчны камерын бичлэг үзэхэд зам засварынхан 19.00 цаг хүртэл ажиллаад ганц ч анхааруулах тэмдэг тавилгүй бүх хэрэгслээ хураагаад явсан гэв.
Зам засварын компаниуд анхааруулах тэмдэг тэмдэглэгээг тогтмол тавьж, аюул ослоос урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн жолооч нар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хурдаа тохируулж анхаарал болгоомжтой явбал эд хөрөнгө, бие махбодоороо хохирохгүй юм.