"Гэрлэгчид гэр бүл цуцлуулсан ч үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг ижил тэгш хүлээнэ. Эцэг, эх хоёр хэн нь хүүхдээ асран халамжлах, тэтгэлэг тогтоох талаар харилцан тохиролцож чадахгүй бол тэтгэлгийг шүүх тогтооно" гэж хуульд заажээ.
Гэвч шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгээ төлөхгүй удах, алга болох тохиолдол нэмэгдсээр байгааг тоо баримт харуулж байна.
Иргэн Н “Нөхөр бид хоёр хамтран амьдраад 12 жилийг өнгөрүүлсэн. Энэ хугацаанд 2, 12 настай хоёр хүүхэдтэй болов. Гэр бүлийн маргааны улмаас гэрлэлтээ цуцлуулсан. Шүүх хурал ч болж, хүүхдүүд маань надтай амьдрах болж, аав нь сар бүр тэтгэлгээ өгнө гэж хэлсэн. Гэвч таван сарын турш ямар ч мөнгө өгөөгүй. Миний бодлоор хэдий гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдийнхээ өмнө эцэг, эх хоёулаа ижил тэнцүү хариуцлага хүлээх ёстой” гэж ярьсан юм.
Үндэсний статистикийн хорооноос амьжиргааны доод түвшинг тухайн жилийн нийгэм, эдийн засгийн байдлыг харгалзан үзэж тогтоодог. 2026 онд амьжиргааны доод түвшин
- Улаанбаатар хотод 543,700 төгрөгөөр,
- Баруун бүсэд 538,700 төгрөг,
- Хангайн бүсэд 526,200 төгрөг,
- Төвийн бүсэд 522,300 төгрөг,
- Харин зүүн бүсэд 519,200 төгрөг байхаар тус тус тогтоосон байна.
Тодруулбал, нийслэлд амьдардаг, тэтгэлэг өгөх үүрэг хүлээсэн, бага насны хүүхэдтэй иргэн сард 271,850 төгрөг, 11-ээс дээш насны хүүхэдтэй бол 543,700 төгрөгийг хүүхдэдээ зориулна.
Тэтгэлгийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр олгож болно. Мөн сар, хагас жил, жилээр нь зарим тохиолдолд цор ганц удаа ч өгч болдог ажээ.
Хэрэв шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө. Нийт алданги нь төлөгдөөгүй тэтгэлгийн 50 хувиас хэтрэхгүй байна.
Тэтгэлэг төлөгч санаатайгаар зайлсхийсэн, орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдвол төлөгдөөгүй тэтгэлгийг хугацаа харгалзахгүйгээр нөхөн төлүүлнэ. Хэрэв ажил орлогогүй гэж зүтгэвэл тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан тооцдог.
Хүүхэд хүндээр өвчлөх, эмчлүүлэх, сургуульд орох зэрэг онцгой нөхцөл байдал заасны дагуу гарсан зардлын хэсгийг нэмэлтээр хариуцуулж болно хэмээн тус тус хуульд тусгасан.