Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмжээ.
Эрчим хүчний салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар гурван талт хэлэлцээр амжилттай хэрэгжиж, Эрчим хүчний сайдын А/187 дугаар тушаалаар салбарын нийт ажилтнуудын цалинг 10 хүртэлх хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан.
Үүнтэй холбогдуулан ЦДҮС ТӨХК өчигдөр өргөтгөсөн шуурхай хурлаараа Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн, гүйцэтгэх захирлын А/210 дугаар тушаалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмснийг албан ёсоор танилцууллаа.
Үндсэн цалин 10 хувиар нэмэгдсэнээр ажилтнуудын гарт олгогддог илүү цаг, нэмэгдэл, урамшууллын хувь мөн адил нэмэгдэж байна гэж ЦДҮС ТӨХК-аас мэдээллээ.