Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар шатахууны нийлүүлэлтийн асуудлаар мэдээлэл өглөө.
Засгийн газрын хуралдаанд шатахууны нөөц хангамжийн танилцуулгыг хийснээ хүргэе. Дэлхийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл өгөхөд Ойрх Дорнодод АНУ-аас үзүүлж буй дайралттай холбоотойгоор газрын тосны үнэ дэлхийн хамгийн өндөр түвшиндээ хүрч өссөн. Сая 7 дугаар сарын эхний 7 хоногт 100 доллароор өссөн гэх мэт урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлаас шалтгаалж үнэ ханш хэлбэлзэж байна. АИ92 төрлийн шатахууны нөөцөө бүрдүүлэхийн тулд тодорхой бодлого барьж буй. ОХУ-ын өөрийн байдал ч багагүй хүнд нөхцөл байдалд байна.
Бид шатахууны гурван сарын нөөцийн агуулах саваа барьсан байсан бол он дуустал нөөцтэй байх байсан
Монгол Улс шатахуунаа 100 хувь гаднаас авдаг. Бид нийт шатахуун түгээх станцуудынхаа нөөцийг бүрэн бүрдүүлэхээр эхлээд нэгдүгээр сард 107 мянган тонн, хоёрдугаар сард 102, гуравдугаар сард 95, дөрөвдүгээр сард 86 мянган тонн гэх мэтээр бүх нөөцийн савнуудаа дүүргэсэн. Үндсэндээ тавдугаар сар гэхэд бүх сав дүүрэн байсан тул 708 вагон хойшоо явах боломжгүй байсан ба орон нутгууд руу хангамж хүргэж 6,7 сарын хэрэгцээгээ хангаж байна.
Зөвхөн төмөр зам дээр биш бид шатахууны гурван сарын нөөцийн агуулах саваа барьсан байсан бол он дуустал нөөцтэй байх байсан. ЗГ-ын тогтоолоор 18 ААН-ийн 22 нөөцийн сав барих шийдвэр гарсан ба үүний дагуу холбогдох зээлийг олгож, 50 мянган тонн агуулах барих гэрээг хийн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манайд АИ92 бензиний 17 хоногийн нөөцтэй байгаа бол дизель түлш 23 хоногийн нөөцтэй байна гэлээ.