Дэлхийн соёл, Шинжлэх ухааны хамгийн том байгууллага ЮНЕСКО-гийн 48 дугаар чуулган БНСУ-ын Бусан хотноо хуралджээ.
Монголын анхны төрт улс Хүннүгийн язгууртны цогцолбор дурсгалыг (2026.07.25) бүртгэсэн юм.
Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уул, Баянцагаан сумын нутаг дахь Чихэртийн Зоо, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дахь Дуурлиг нарс, Архангай аймгийн нутаг дахь Гол Мод I-II, Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Тахилтын хотгор гэсэн цогц дурсгалуудыг судлах ажил Чингис хаан үндэсний музейд хэрэгжсэн. Энэ төсөл үр дүнгээ дэлхийд данслууллаа гэж тус музейн захирал С.Чулуун онцлов.
Тэрээр "Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын хэсгийг би ахлан ажиллав. Төв Азийн бүс нутаг дээрх хамгийн анхны нүүдэлчийн төрт улс нь Хүннү юм. Тэдний гайхамшигт, хосгүй дурсгалуудыг хадгалах, хамгаалах, сурталчлах нөхцөл бүрдэв.
Монголын анхны төр улсыг өнөөгийн Монгол Улсын газарт төвлөрүүлж байсныг нотоллоо. Нийт зургаан булшийг бүртгэсэн. Сүүлийн 100 жилийн турш хамгийн өргөн хүрээнд археологийн судалгааны ажлууд хийсэн газрууд юм. Нийт 2000 орчим Хүннүгийн язгууртны булш бий. Монголын төв болон баруун бүсийг хамарсан. Эдгээр булш Хүннүгийн оршуулах зүйн үйлийг бүрэн илтгэнэ" гэв.
Хүннүчүүд 2000 жилийн амьдарч байсан. Тэдний язгууртны булшнуудыг ЮНЕСКОД-д бүртгүүлснээр жуулчдын анхаарлыг татах давуу талтай юм байна.