“М... ” ХХК 2026 оны хоёрдугаар сард импортын бараа гаальд мэдүүлжээ. Үүнд тухайн үед нийтийн албан тушаалтан буюу гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Г хяналт, шалгалт хийсэн. Улмаар зөрчилтэй бараа гэдгийг мэдсээр байж гаалийн хилээр нэвтрүүлсэн.
Ийнхүү албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан бэлнээр 500 мянган төгрөг, 2026 оны 4 дүгээр сард бэлнээр 500 мянган төгрөг, нийт 1 сая төгрөгийн хахууль авчээ.
Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (нийтийн албан тушаалтан хахууль авах) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэв.
Эх сурвалж: УЕПГ