Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (КОП17) зохион байгуулах Үндэсний хорооноос хуралтай холбоотой бүх талын мэдээллийг цаг тухайд нь мэдээлэх зорилгоор МОНЦАМЭ агентлагийг түшиглэсэн MEDIA CENTER өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус мэдээллийн төвөөр дамжуулан долоо хоног бүрийн тогтсон өдөр, цагуудад СОР17 хуралтай холбоотой мэдээллийг олон нийтэд өгөх бөгөөд энэ хүрээнд БОУАӨ-ийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Ариунтуяа нар мэдээлэл хийлээ.
Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо дэлхийн 197 улсын төлөөллийг хүлээн авч, газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлаарх дэлхийн хамгийн том, өндөр түвшний бага хурлыг зохион байгуулна.
Энэхүү хурал нь Монгол Улсын олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, байгаль орчны салбарын манлайллаа бататгах, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн шинэ боломжийг нээх чухал ач холбогдолтой юм.
Бэлтгэл ажлын явц өнөөдрийн байдлаар 82 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд одоогоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна.
Мөн хурлын үеэр өндөр дээд түвшний уулзалтууд, сайд нарын хэлэлцүүлэг, Business4Land, Fashion4Land зэрэг олон улсын тусгай арга хэмжээ, Ногоон бүсийн олон нийтэд зориулсан хөтөлбөрүүд зохион байгуулагдаж, газрын доройтолтой тэмцэх бодлого, инновац, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ.
КОП17 нь зөвхөн олон улсын томоохон арга хэмжээ төдийгүй Монгол Улсын байгаль орчны бодлого, нүүдлийн соёл иргэншил, газрын тогтвортой менежментийн туршлагыг дэлхийд таниулах, олон улсын түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой талаар холбогдох албаны төлөөлөл мэдээлэл өглөө.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир: COP17-г зохион байгуулах бэлтгэл ажил 83 хувьтай байна. 4127 оролцогч COP17-д оролцоно гэдгээ албан ёсоор бүртгүүлсэн. Энэ тоо өмнөх долоо хоногт 2836 байсан бол өдрөөс өдөрт өссөөр байгаа.
Шадар сайдын түвшний албан тушаалтан 1, Байгаль орчны болон бусад сайд 66, Дэд сайд 29, улс орны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 4, НҮБ-ын агентлагийн удирдлагууд оролцохоо илэрхийллээ.
8 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээснээр албан ёсоор хурал эхэлнэ. Өндөр дээд түвшний арга хэмжээ 24-ний өдөр эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно.
6000-8000 төлөөлөгч оролцсон тохиолдолд 150 тэрбумын эдийн засгийн өгөөж гарна гэсэн хүлээлт байгаа. Зохион байгуулах нийт төсөв нь 2025-2027 оны хугацаанд 301 тэрбум байгаа. Батлагдсан төсвийг хэмнэх, төсөвт багтаах зорилготой ажиллаж байна. 2027 оны төсөвт суулгасан 50 гаруй тэрбумыг хэмнэлт болгож үлдээнэ. Нэг ширхэг ч шинэ машин, тоног төхөөрөмж авахгүй.
Саудын Арабын талуудын бага хурлаар цэнхэр, ногоон бүсийг бий болгож байсан. Тэрхүү туршлагаас суралцаж, цэнхэр, ногоон бүсийг бий болголоо.
“Цэнхэр бүс” нь НҮБ-ын бүрэн мэдэлд байж, харуул хамгаалалт гарна. Энэ бүс рүү улс орнуудын төрийн өндөр дээд албан тушаалтнууд нэвтрэх эрх авсан хүмүүс орж, олон улсын хуралдаанд оролцоно. 88 павилоныг улс орнуудад түрээслэхээр гаргаснаас 80 нь борлуулагдсан. Улс орнууд түрээсэлж, сайн туршлагаа сурталчилдаг.
“Ногоон бүс” рүү иргэд чөлөөтэй нэвтэрч, олон улсын хурал үзэж сонирхож болно. Түншлэл тогтоож, хамтын ажиллагааг бий болгох сонирхолтой хүмүүс иргэний үнэмлэх, эсвэл “E-mongolia”-гаар биеийн байцаалтаа харуулаад нэвтэрч болно.
Хэвлэл мэдээлэл, дарга цэрэг, улстөрчид бүгд нэвтрэх эрхийн мандат авч байж “Цэнхэр бүс”-эд нэвтэрнэ. 16 барилга байгууламж “Цэнхэр бүс”-эд баригдаж байгаа. "Ногоон бүс"-ийн бэлтгэл ажил 70 хувьтай явж байна.
COP17 талуудын бага хурлын үеэр улс орнуудын 8 санал, санаачилга яригдана. Эдгээрийн 3 нь Монгол Улсын дэвшүүлэх санал, санаачилга байх юм. “Тал хээрийн төлөвлөгөө” гэсэн ерөнхий малгайн дор,
-Бэлчээр
-Ус ба газрын нэгдсэн менежмент
-Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц гэсэн 3 санаачилгыг дэвшүүлнэ.
-Европын хөрөнгө оруулалтын банк ойн салбарт 200 сая евро
-Даян дэлхийн байгаль орчны сан техникийн дэмжлэг хэлбэрээр 3.3 сая ам.доллар
-Франц улс 1 сая ам.доллар
-Азийн хөгжлийн банк 500 мянган ам.долларын санхүүжилт олгохоо баталгаажуулсан.
Дэлхийн банк, Катар, Оман, Герман, Солонгос зэрэг улс орнууд хөрөнгө оруулалт хийх чиглэлээр яриа хэлцлээ үргэлжлүүлж байгаа. Зээл хэлбэрээр санхүүжигдэх учраас энэ бүхнийг УИХ-аар хэлэлцэж, авах эсэхийг эцэслэж шийдэх юм. Олон нийтэд хурлын дараа үр дүнг мэдээлнэ. Нийт 292 төслийн хүсэж байгаа санхүүжилт нь 6.5 тэрбум ам.доллар.
Эдгээр төслүүдээс Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх 4 төсөл нь,
-Хиймэл оюунд суурилсан эрчим хүчний хэмнэлттэй ногоон дата төв
-Цагаан бургастай-Онгийн усан цогцолбор
-Бэлчээрийн сайн төслийг нүүрстөрөгчийн зах зээлд холбох
-Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй гандуу бүс нутгийн Евразийн төв төслүүд байх нь ээ.
ШУУД ҮЗЭХ: