Нийслэлийн Баянгол дүүргийн 2-р хороо ТБД андуудын 5 давхарт хоолны газарт гарсан галыг унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хоолны газар шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд унтраах ажиллах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм байна.
Мөн Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 05:18 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 4 давхрын гэрэлт самбарын цахилгааны утас шатаж байсныг ажиллаж унтраажээ.
08:35 цагт галын тархалтыг зогсоосон, бүрэн унтраахаар ажиллаж байна.