gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.19
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Идэрбат: Ургац хураалтын үеэр шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарна

А.Номин
Нийгэм
2026-07-23
Twitter logo
А.Номин
Twitter logo
Нийгэм
2026-07-23
Ц.Идэрбат: Ургац хураалтын үеэр шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарна Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажилд хүнс, хөдөө аж ахуйн салбартай холбоотой олон заалт бий. Газар тариалангийн хувьд энэ хавар төрөөс үзүүлсэн дэмжлэгийн хүрээнд улсын хэмжээнд төлөвлөсөн тариалалтыг бүрэн хийж, нийт 530 мянган га талбайд шаардлагатай таримлуудыг тариалсан.

Улаанбуудайн тариалалтын нэгдсэн мэдээллийг наймдугаар сарын 20-нд гаргах бөгөөд үүний дараа энэ жилийн ургацын хэмжээ, чанарын талаар илүү тодорхой мэдээлэл өгнө. Газар тариалан эрхлэгчидтэй уулзаж, улаанбуудайг улсын нөөцөд худалдаж авах үнийг хэлэлцэх шаардлагатай. 

Зургаадугаар сарын сүүлээр огцом хүйтэрч, удаан хугацаанд дулаараагүйгээс ургацын болц оройтох шинж ажиглагдсан ч ойрын өдрүүдэд халах төлөвтэй байгаа нь тариалангийн ургалтад эерэг нөлөө үзүүлнэ гэж тариаланчид үзэж байна. 

Намрын ургац хураалтын үеэр шаардлагатай шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилт тавьсан.

Мөн Засгийн газрын хуралдаанаар ургац хураалтын комисс байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг комиссыг миний бие ахална. Ургац хураалтын үеэр тулгамддаг ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэх хүрээнд цэрэг, оюутнуудыг оролцуулахаар төлөвлөж байна. 

Гэхдээ албадахгүй, оюутнуудад тодорхой хэмжээний цалин хөлс өгдөг тогтолцоог сэргээхээр төлөвлөсөн. 

Мал аж ахуйн салбарт гэвэл, энэ жил зуншлага харьцангуй сайн байгаа бөгөөд нийт нутгийн 10 орчим хувь нь гантай байна. 

Мөн "Эрүүл мал" хөтөлбөрийг наймдугаар сарын дундуур Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна. Үүнээс гадна тавдугаар сарын 25-наас эхлэн Ховд, Баян-Өлгий аймагт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд САТ-1 өвчний тохиолдлыг бүрэн зогсоож чадсан" гэв. 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан