Сүүлийн үед нэр бүхий аяллын компаниуд иргэдийг залилан мэхэлсэн, амласан үйлчилгээгээ үзүүлээгүй, аяллын үеэр нэмэлт төлбөр шаардах, гадаад улсад очсоны дараа төлбөр мөнгөний барьцаанд оруулах, улмаар эх орондоо хугацаандаа буцаж ирж чадахгүй байх зэрэг эрсдэлтэй тохиолдлууд гарсаар байна.
Иймд иргэд, аялагчдад дараах зөвлөмжийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос хүргэлээ.
Аяллын компаниа сонгохдоо
1. Компанийн үйл ажиллагааны түүх, нэр хүндийг судлаарай.
- Хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа
- Албан ёсны вэбсайт, цахим хуудастай эсэх
- Өмнөх аялагчдын бодит сэтгэгдэл, үнэлгээг унших
2. Албан ёсны бүртгэлтэй эсэхийг нягтлаарай.
Хууль ёсны ААН бүртгэлтэй эсэх, Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны гишүүн энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх шаардлагыг хангасан компанийг сонгоорой.
3. Гадаад дахь хамтрагч байгууллагын талаар лавлаарай. Тухайн улсын лицензтэй аяллын компанитай хамтран ажилладаг эсэхийг асууж тодруулах нь таны эрх ашгийг хамгаална.
4. Хэт хямд үнээс болгоомжил. Зах зээлийн бодит үнээс хэт доогуур саналын цаана үйлчилгээ танагдах, нэмэлт төлбөр гарах эсвэл луйврын шинж чанартай байх эрсдэл үүсэх магадлал байдаг.
5. Аяллын гэрээгээ бүрэн уншиж, албан ёсоор байгуулан гарын үсэг зурж баталгаажуулаарай.
6. Төлбөрөө зөвхөн байгууллагын албан ёсны дансанд шилжүүлээрэй. Хувь хүний дансанд төлбөр хийхээс аль болох татгалзаж, бүх төлбөрийн баримтаа хадгална уу.
7. Даатгал, нислэгийн тийз, зочид буудлын баталгаажуулалт болон бусад бичиг баримтаа урьдчилан авч шалгаарай.
Дараах тохиолдолд онцгой анхаараарай.
- “Өнөөдөр л мөнгөө шилжүүлбэл энэ үнээр авна” гэх мэт хэт яаруулсан санал.
- Гэрээ байгуулахгүйгээр урьдчилгаа авах.
- Зөвхөн чат, мессежээр харилцаж, албан ёсны баримт гаргаж өгөхөөс татгалзах.
- Нислэг, зочид буудлын захиалгын баталгааг үзүүлэхгүй байх.
- Визийг “100% гаргаж өгнө”, “татгалзах ямар ч боломжгүй” гэх мэт бодит бус амлалт өгөх.
- Аяллын зорилгоос өөр үйл ажиллагаа (ажил хийх, бараа зөөвөрлөх, мөнгө авч явах гэх мэт)-д оролцуулах санал тавих.
Аялагч та дараах үйлдлээс зайлсхийгээрэй.
- Гадаад паспортыг бусдад хадгалуулах.
- Танихгүй хүний ачаа тээш, илгээмжийг өөрийн нэрээр авч явах.
- Гэрээнд байхгүй нэмэлт төлбөрийг баримтгүйгээр төлөх.
- Хувийн мэдээлэл, банкны мэдээллээ баталгаагүй этгээдэд өгөх.
Асуудал гарсан тохиолдолд
Хэрэв таны эрх зөрчигдөж байгаа, эсвэл залилангийн шинжтэй нөхцөл байдал үүссэн гэж үзвэл:
- Боломжтой бүх баримт, гэрээ, төлбөрийн баримт, чат, зураг, бичлэгээ хадгална уу.
- Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газар болон тухайн улсын холбогдох байгууллагад яаралтай хандана уу.
- Монгол Улсад ирсний дараа цагдаа, хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон бусад эрх бүхий байгууллагад мэдээлэл өгч шалгуулна уу.
Аяллын үнэ чухал боловч найдвартай байдал, хууль ёсны үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хариуцлага түүнээс илүү чухал юм. Иргэд та бүхэн аливаа аяллыг сонгохдоо мэдээллээ нягталж, эрсдэлээс урьдчилан сэргийлэн, зөвхөн хариуцлагатай, хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг аяллын компаниар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ