Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон өчигдөр /2026.07.21/ “Чингис хаан” үндэсний музейд зочлов.

Хүндэт зочид, төлөөлөгчдийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын Ж.Алдаржавхлан, “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун нар угтаж авлаа. Зочид музейн Хүндэтгэлийн өргөөн дэх Их шүтээн, Монголын эртний төрт улсын танхим, Их Монгол Улсын танхим, Их хааны өргөөнд зочлон, Монголын түүх, соёлын өвтэй танилцлаа.
Ерөнхийлөгч Эмомали Рахмондод "Чингис хаан" музейн захирал С.Чулуун тайлбар хийх үеэрээ манай музей байгуулагдаад удаагүй ч та манайд зочилж буй 14 дэх төрийн тэргүүн гэдгийг онцлоод, Монголын түүх, соёлын талаар танилцуулахын зэрэгцээ, хоёр улсын эрдэмтдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Тажикстаны нутагт хөгжиж байсан Согдийн соёл түүний улбаа Монголд уламжилсан тухай асуудлаар санал солилцов.
Ерөнхийлөгч Эмомали Рахмон тус музейн Хүндэтгэлийн өргөөн дэх Их шүтээнийг үзэж сонирхон музейн хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээлээ.