Соёлын Төв Өргөө. Энд манай улсын соёл урлагийн салбарын нэгээхэн хэсэг оршдог. Үргэлж хөдөлгөөнтэй байдаг энэ газрын үүдээр нь ороход уран зургууд нүдэнд тусна. Үзэгчид зарим нь хүрч үзэж, зарим нь утсаараа зураг буулгаж, харин үлдсэн хэд нь харж таашаана. Тун удалгүй хавь ойрд сонсогдоогүй шинэ хөгжим жингэнэлээ. Сүрлэг тод дуутай, үлээдэг хөгжмийг карнай, бөмбөр шиг сонсогдохыг нь дойра гэнэ. Карнайгийн аянд тохируулж Тажик хувцастай бүсгүйчүүд бүжих ажээ. “Тажикистаны соёлын өдөр”-т зориулан долоодугаар сарын 20-нд уран зураг, урлагийн тоглолтыг Соёлын төв өргөөнд толилуулав.
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлалын хүрээнд болж буй тус өдөрлөгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэргий Л.Болорцэцэг хүрэлцэн ирж, уран зургийн үзэсгэлэнг сонирхлоо.

Зураг тус бүрийг Тажикистаны Соёлын сайд Матлубахон Сатториён тайлбарлаж, тэргүүн хатагтай сонирхож үзнэ. Сүүлийн зурагтай танилцсаны дараа “Тажикстаны зургуудаас гоо зүй, уран сайхан харагдаж байна. Ийм сайхан зургуудыг Монголын ард түмэнд зориулж дэлгэсэнд баярлалаа. Танай улсын ахуйн соёл, байгалийн үзэсгэлэн ихэд таалагдлаа” хэмээн соёлын сайд Матлубахон Сатториёнд талархал илэрхийлсэн.
Тус үзэсгэлэнг дэлгэсэн Тажикстан улсын Дүрслэх урлаг, дизайны сургуулийн захирал Джурахонзода Сироджиддин Шамсула “Монгол орны цаг агаар, уур амьсгал таалагдлаа. Хүмүүс нь ч их найрсаг юм. Бид манай улсын хамгийн шилдэг таван зураачийн 40 орчим бүтээлийг авчирсан. Ингэхдээ нэхмэл, тосон будаг, сүмбэрлэх гэх мэт олон өнгө аястай зургуудыг шилж сонголоо.

Зураачид нь Орос, Иран зэрэг олон улсад уран бүтээлээ гаргаж байсан нэр хүндтэй уран бүтээлчид бий. Монголчуудад зориулж уран зургийн гайхамшгийг олж хараасай гэж санал болгох бүтээл цөөнгүй. Тажикстан улсын газар нутгийн 93 хувь нь уулаар бүрхэгдсэн байдаг. Арабов Сироч зураачийн гурван цуврал зураг нь байгалийн онцлогийг харуулсан суут бүтээл юм. Тиймээс манай улсын байгалийн үзэсгэлэнг эдгээр зургаас илүү мэдрээсэй гэж хүсч байна” гэж ярилаа.
Үзэсгэлэнг үзэгч А.Болормаа “Үзэсгэлэнгийн хамгийн сонирхолтой хэсэг нь өнгөний сонголт байна. Тухайн улсын үндэсний онцлог бүтээлд нь шингэжээ. Хээ хуар, өнгөний зохицол тод. Нөгөөтэйгүүр, байгалийн зургууд үзэсгэлэн төгөлдөр юм.

Мөн зарим зураг номын зураг шиг дүрслэлтэй хэрнээ домгийн гэмээр өвөрмөц харагдсан. Социалист улс орны өнгө аяс зарим зургаас мэдрэгдлээ. Тал талын уран бүтээлийн шинж чанарыг харж болох гоё үзэсгэлэн болжээ. Энэ үзэсгэлэнгээс Тажикстан улсын талаар мэдлэг, мэдээлэл олж авлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Хүндэтгэлийн тоглолтыг нээж хоёр улсын Соёлын сайд нар үг хэлэв. Сайд Ж.Алдаржавхлан соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа харилцан ойлголцлыг бататгаж буйг онцлов. Харин Сайд Матлубахон Сатториён соёл нь ард түмнийг нэгтгэх нийтлэг хэл болохыг тодотгож, Монголын өв соёлыг дэлхийн үнэт өвийн салшгүй хэсэг хэмээн тэмдэглэлээ.
ССАЖЗЯ-ы сайд Ж.Алдаржавхлан “Тажикстан улсын соёлын өдөр”-ийг нээхээр тус улсын соёлын сайд, 73 уран бүтээлчдийн баг зорин ирсэн. Эдгээр уран бүтээлчдээс бүрдсэн томоохон урлагийн үзүүлбэрийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүллээ.
Өнгөрсөн жил манай улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикстан улсад айлчилж, Монголын урлаг соёлын шилдэг мэргэжилтнүүд Тажик ард түмэнд урлагийн тоглолт үзүүлж байсан.
Ингэснээр Тажикстан, Монгол улсын хоорондын хамтын ажиллагаа сайжирч, бие биеэ илүү сайн таних алхам болж байна. Монголчууд Тажикстан улсын талаар мэдлэг, мэдээлэл багатай. Тиймээс энэ улсын сонгодог, орчин үеийн болон ардын урлагийн томоохон үзүүлбэрийг толилуулж байна.
Тажикстаны засгийн газраас Монголын ард түмэнд зориулж дөч орчим уран зургаар үзэсгэлэн дэлгэлээ. Энэ нь манай улсын уран зураг сонирхдог, биширдэг хүмүүст тухайн улсын сор болсон бүтээлүүдтэй ойроос танилцах боломж бий болжээ” гэв.
Тоглолтод Тажикистаны Улсын симфони найрал хөгжим, эстрад, үндэсний хөгжмийн болон “Зебо”, “Джахоноро” бүжгийн чуулга оролцож, 19 үзүүлбэрийг толилууллаа. Тажикистаны уран бүтээлчид үндэсний урлагаасаа гадна Монголын сор бүтээлүүдийг тайзнаа амилуулсан нь үзэгчдийн талархлыг хүлээв.
Монголын ард түмний сэтгэлд хоногшсон, монгол хүний хийморь, цог золбоог илтгэсэн Б.Шаравын “Сэрсэн тал” аялгууг удирдаач А.Ализодагийн удирдлагаар эгшиглүүлж, эх хүний ариун хайр, энэрэл нигүүлслийг магтан дуулсан “Эх үрсийн элбэрэл” дууг дуучин С.Сангинов, эх орноо хайрлан дээдлэх үзэл, үндэсний бахархлыг шингээсэн “Эх орон” дууг О.Ахадов нар тус тус дуулсан юм. Эдгээр бүтээлийг Тажикистаны уран бүтээлчид үзэгчдэд зориулан сэтгэл шингээн толилуулсан нь олны сэтгэлийг хөглөж, хоёр орны ард түмний нөхөрлөл, харилцан хүндэтгэлийг харуулжээ.